МЭДЭЭ

Мультимедиа Технологийн Хэрэглээ

График боловсруулалт нь мультимедиаг дүрслэн харуулах хэрэглээний технологийн нэг юм . График боловсруулалтад компьютер ашиглан зураг, видео үүсгэн, бодит мэдрэмж бий болгох үүднээс дуу болон бусад эффектийг зохиомлоор нэмдэг. Үүнийг энтертайнмэнт зориулалтын тоглоом, төрөл бүрийн мэргэжлийн сургалтад ашигладаг.

Гол технологиудыг дурдвал

Компьютер график / CG

Компьютер ашиглан зураг, видео бичлэгийг үүсгэж, тэдгээрийг боловсруулдаг технологийг хэлнэ. Компьютер график нь 2D эсвэл 3D хэмжээст дүрслэлийг бий болгодог. Хоёр хэмжээст дүрслэлийг таблет ашиглан зураг зурах, фото зураг боловсруулахад ашигладаг. Гурван хэмжээст дүрслэлийг видео тоглоомд виртуал ертөнцийг бий болгох, ирээдүйн хот суурин газрын ландшафт загварчлал, CAD-д суурилсан аж үйлдвэрлэлийн зохиомж зэрэгт ашиглаж байна.

Тайлбар: 3D хэмжээст гэдэг нь компьютерт обьектыг 3 хэмжээсээр дүрслэн харуулахыг хэлнэ.

Виртуал бодит байдал/VR

Компьютер графикийг дууны эффекттэй хослуулан бодит байдлын хиймэл мэдрэмж (виртуал бодит байдал) бий болгох технологийг хэлдэг. Уг технологийг ашиглан бодит бус хийсвэр орчинд өнгөрсөн болон ирээдүйн ертөнцийг мэдрэх, турших боломжтой болсон.

Өргөтгөсөн бодит байдал/AR

Энэ нь компьютер графикийн аргаар бий болгосон мэдээллийг бодит ертөнцөд нэмэх технологи юм . Бодит ландшафт дээр компьютер ашиглан боловсруулсан газрын зургийг давхарлаж харуулах зэргээр бодит ертөнцийг өргөжүүлэх боломжтой.

Компьютерийн симуляци

Компьютер ашиглан дурын үзэгдлийн симуляци хийхийг хэлнэ. Төрөл бүрийн зохиомол нөхцөлийг бий болгосноор бодит онол болон туршилтаар гаргах боломжгүй үр дүнг гаргана. Үүнийг дэлхийн дулаарлын нөлөөлөлд үндэслэн цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах , барилга байгууламжид гал гарах гамшгийн нөхцөл байдлыг туршихад ашигладаг. Компьютерын симуляцид ашигладаг техник болон программ хангамжийг симулятор гэнэ .

Мультимедиа бүтээх Authoring

Тэмдэгтүүд, хөдөлгөөнгүй зураг, видео, аудио зэргийг нэгтгэн цахим агуулга бүтээхийг мультимедиа гэнэ. Тэдгээрийг бий болгоход ашигладаг программ хангамжийг мультимедиа бүтээх хэрэгсэл гэнэ. Мультимедиа бүтээх технологийг ашиглан өөрийн дуртай дуунуудыг нэгтгэн CD, зургийг аудио болон бусад зүйлтэй хослуулан өвөрмөц видео зэргийг хийж болно.

CAD

Машин механизм, архитектурын бүтэц, цахилгаан хэлхээ зэргийг бүтээхэд ашигладаг систем юм. CAD программыг архитектурын зохион байгуулалт болон зохиомжийн бүдүүвч, автомашин ба ТВ зэрэг физик бүтээгдэхүүний зохиомжийн телевизийн диаграммаас гадна зар сурталчилгаа, видео тоглоомд компьютер графикийн үндсэн өгөгдлийг бүтээхэд ашигладаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!