МЭДЭЭ

ZOOM ашиглан онлайн уулзалт зохион байгуулах

Эрик Юань, Ази гаралтай америк инженер залуу 2011 онд АНУ-ын Калифорни мужид Zoom видео холболтын сүлжээ компанийг үүсгэн байгуулсан. Цахим хурал, уулзалт зохион байгуулж, видео бичлэгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг Zoom сүлжээ видео конференц, вэбинар хийхэд хялбар, хямд апплекейшн юм. WebEx, GotoMeeting-тэй харьцуулахад илүү хямд. 

Zoom-ийн хамгийн гол давуу тал хурдан ачаалдаг. Өндөр хурдны интернэттэй, хүчин чадал сайтай нөүтбүүктэй байх эсэхээс үл хамааран таны онлайн дээрх дүрс, дуу тасрахгүй гэсэн үг.

ҮНЭГҮЙ ХУВИЛБАРЫН ХУВЬД

Үнэгүй хувилбар нь нэгэн зэрэг 100 хүн холбогдон, хамгийн ихдээ 40 минутын турш холбогдон хурал, уулзалт, сургалт хийх боломжтой

Хэрэглэхэд хялбар

Та апп-ийг татаж авч, уулзалтын шинэ өрөөг үүсгэн холбоосыг нь нөгөө хүн рүүгээ явуулахад л хангалттай.

Тэд холбоос дээр дарж нэгдэхэд ердөө 20 секунд л зарцуулна.

Уг апп-г Андройд болон iOS аль алин дээр хэрэглэж болно.

ZOOM-ЫГ АШИГЛАХ үед шаардлагатай зүйлс

  • Laptop эсвэл ухаалаг гар утас / laptop нь илүү тухтай
  • Өндөр хурдны интернет
  • Чихэвч, Мик / заавал биш
  • Тухтай чимээгүй орчин

Онлайн уулзалтад оролцох заавар

  1. Таны мэйл хаягаар уулзалт хийх урилга, товлосон цагийн тухай мэдээлэл очно.
  2. И-мэйлийг нээж оролцох линкийг дарна. Хэрвээ програмаа урьдчилж татаагүй бол цонхны дээд хэсэгт харагдах Open Zoom Meetings товчийг дарахад програм автоматаар татагдана.
  3. Open Zoom Meeting товч дарж уулзалтын өрөөнд орж ирнэ.
  4. Уулзалт эхлэхэд видеогоо асаах сонголтыг хийнэ.
  5. Товлосон цагт хоцрохгүй холбогдох хэрэгтэй.

Хэрвээ уулзалтын дундуур интернэт тасрах гэх мэт ямар нэг шалтгаан гарвал, и-мэйлээр ирсэн урилгын линкийг дарж, Open Zoom Meeting товчийг дараад эргэн холбогдох боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!