МЭДЭЭ

Компьютерын вирус, тэдгээрээс хамгаалах аргууд

Вирус нь компьютер болон сүлжээний серверүүдэд идэвхжин хор учруулдаг. Зарим вирус компьютер дэх програмыг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй үйлдлүүдийг гүйцэтгэхээр програмчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгүйгээр зөвхөн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдүүлэхийн тулд текст, видео, дуут захиаг үлдээх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч энэ бүгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлүүдийг учруулдаг.

Компьютерын вирус нь компьютерын үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлэх жижиг хэмжээний програм юм.

Вирус нь дараах 2 байдлаар ажилладаг:

  • Өөрөө өөрийгөө ажиллуулдаг (идэвхжүүлдэг). Энэ нь өөрийн програмчлалын кодоо ямар нэг програмыг дуудаж ажиллуулахдаа нэмдэг.
  • Өөрийгөө хуулдаг. Жишээ нь ямар нэг executable файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг.       

                                                Вирусын төрлүүд

  • Программыг эвдэн сүйтгэх шинж тэмдэг:Хэрэглэгчийн программ хангамж, үйлдлийн системийн үндсэн программ хангамжуудыг эвдэлж сүйтгэх
  • Өгөгдлийг эвдэн сүйтгэх шинж тэмдэг: Туслах хадгалах төхөөрөмжид байрлах мэдээлэл, мэдээллүүдийг эвдэн сүйтгэх
  • Дэлгэцийн мэдээллийг сүйтгэх шинж тэмдэг: Дэлгэцэн дээр агуулагдаж байгаа зураг, график болон олон төрлийн шинж чанартай  объектыг  санамсаргүй байдлаар  эвдэлж сүйтгэх
  • Он, сар өдрөөр мессэж гарган сүйтгэх шинж тэмдэг: Компьютерийн системийн цагийг ашиглаж бага багаар мэдээллүүдийг гаргаж авах, эвдэлж сүйтгэх
  • Boot sector вирус шинж тэмдэг: Үйлдлийн системийн гол үндсэн хэсэгт нь суурилж халдварлах ба системийг асаах явцад хадгалагдаж байгаа газраасаа шууд ажиллан халдварлуулдаг програм
  • Программ-ын вирус шинж тэмдэг: Үйлдлийн системийн үндсэн хэсэгт суурилж төрөл бүрийн программ хангамжид халдварладаг программ юм.
  • Макро вирус шинж тэмдэг: Үйлдлийн систем гэлтгүй бүхий л хэмжээний хэвийн үйл ажиллагаа явж байх үед халдварладаг. Энэ нь нээж ажиллуулж байсан анхны файл болгонд халдварлаж, ямар файл дээр ажиллаж байсан шигээ файлыг үүсгэж халдварлуулдаг программ юм.

                                                   

Компьютерийн вирусээс хэрхэн хамгаалах вэ? 

  1. Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.
  2. Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерын boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусийг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусийг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирус antivirus-ийн эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.
  3. Зарим вирус компьютерын boot-руу довтолж, системийн файлыг гэмтээснээр компьютерыг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.
  4. Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг аль болох гаднаас хуулахгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа PDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.
  5. Хэрэв өөрөө сайн мэдэхгүй байгаа бол аливаа хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж зөөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.
  6. Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискийн протектыг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.
  7. Үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй. Түүнчлэн компьютерынхоо driver дискүүдийг мөн адил. Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!