МЭДЭЭ

LG компани шинэ үеийн OLED технологийг танилцуулжээ

Өмнөд Солонгосын электроник үйлдвэрлэгч LG компани OLED технологийн дараагийн үе болох OLED EX технологийг бүтээснээ зарлажээ.

Шинэ технологийг ашигласан зурагтын гаралт 30 хувиар илүү тод, нарийн дүрслэлтэй болж, овор хэмжээний хувьд улам нимгэн болж байгаа юм байна.

Технологийн шинэ дэвшилд хоёр гол хүчин зүйл нөлөөлснийг LG тайлбарлажээ.

Үүнд хүнд устөрөгч буюу deuterium элементийг дэлгэцийн үйлдвэрлэлд ашигласан, дүрсний процессортоо тусгай алгоритм ашигласан явдал юм байна.

Тусгай алгоритм нь тухайн хэрэглэгчийн зурагт үзэх дадал дээр үндэслэн цэг бүрийн гэрэлтэлтийг урьдчилж тохируулах үүрэгтэй гэнэ.

OLED EX нэрийн EX нь “evolution”, “experience” үгнүүдийн илэрхийлэл болохыг LG компани тайлбарлажээ.

Мөн шинэ технологи нь дэлгэцийн хүрээг багасгах боломж олгосон байна. Тухайлбал 65 инчийн OLED зурагтын хувьд хүрээний өргөн нь 6 мм-ээс 4 мм болж буурсан гэнэ.

LG компани OLED EX технологийг 2022 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрт нэвтрүүлэх юм байна.

Эх сурвалж: The Verge

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!