Технологийн мэдээ

Амазон энэ жилдээ багтаж өөрийн брендийн зурагтыг худалдаанд гаргана

Insider мэдээллийн сувгаас мэдээлж байгаагаар онлайн худалдаа эрхлэгч алдарт бренд Амазон аравдугаар сар гэхэд өөрийн брендийн зурагтыг АНУ даяар худалдаанд гаргах гэнэ.

Тус зурагтыг бүтээх төсөл нь сүүлийн хоёр жилийн турш хэрэгжсэн бөгөөд Kindle, Echo дуу өсгөгч зэргийн загварыг гаргаж байсан R&D, Lab126, Amazon Devices зэрэг компаниуд ажилласан байна.

Гэвч зурагтыг бүтээхэд өөр нэгэн компани хамтарсан нь зурагт, цахилгаан бараа үйлдвэрлэн борлуулдаг TCL юм.

Учир нь Амазоны харьяа баг өөр нэгэн зурагтын төсөл дээр ажиллаж байгаа ажээ. Одоогоор тус зурагтын тухайд тодорхой мэдээлэл үгүй юм.

Хэдийгээр TCL компанитай хамтрах ч зурагт нь Алексагийн тусламжтай ажиллах гэнэ.

Амазон зах зээлд аль хэдийн өөрсдийн гэсэн Fire TV зурагтыг борлуулдаг ч тус зурагт нь үйлдвэрлэгч компанийнхаа бренд нэрийн дор худалдаалагддаг байна.

Тэгвэл Амазоны одоо үйлдвэрлэж байгаа зурагтууд нь Амазон брендийн нэр дор үйлдвэрлэгдэх ажээ.

Эх сурвалж: EnGadget

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!