Технологийн мэдээ

IPHONE УТАСНЫ УРД БА ХОЙД КАМЕРААР НЭГЭН ЗЭРЭГ БИЧЛЭГ ХИЙХ БОЛОМЖ ОЛГОДОГ АППЛЕКЕЙШН

Орчин үеийн ухаалаг гар утаснууд хэд, хэдэн камертай болсон ч хүмүүс тэдгээр камеруудыг зөвхөн нэг нэгээр нь ээлж дараалан ашиглах боломжтой байдаг. Тэгвэл Filmic Pro компанийн зохион бүтээсэн Doubletake нэртэй апп нь нэгэн зэрэг хоёр буюу урд ба хойд камераар бичлэг хийх боломжтой

Doubletake аппыг ашиглахын тулд Selfie, Ultra, Ultra Wide, Telephotо зэрэг камеруудаас сонголтоо хийх бөгөөд үүний дараа та бичлэгүүдээ дэлгэц дээр хэрхэн харагдахыг (хуваагдаж харагдана) сонгон бичлэгээ хийнэ.

Энэ апплекейшн нь зөвхөн iOS 13 үйлдлийн системд танилцуулагдсан.

Мөн тус апплекейшныг зөвхөн iPhone 11 Pro Max, 11 Pro, 11, XS Max, XS ба XR загварын ухаалаг утасны эзэд ашиглах боломжтой.

Апплекейшныг зохион бүтээсэн Filmic Pro компани нь мэргэжлийн кино найруулагчид дунд алдартай юм. Тухайлбал Шон Бэйкер Tangerine киногоо iPhone 5S загварын ухаалаг утас болон Filmic Pro аппыг ашиглан бүтээсэн байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!