Технологийн мэдээ

“Миний анхны код” сэдэвт онлайн сургалтандаа хамрагдаарай

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна.
Тус сургалт нь хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ.
“Миний анхны код” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, батламж авах юм. Мөн уг төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломж нээгдэнэ. Тус сургалтыг сонирхож буй хүмүүст алгоритмын үндсэн ойлголттой байх, математикийн дөрвөн аргын мэдлэгтэй байх гэсэн шаардлагуудыг тавьжээ.
Сургалтад ЭНД http://10k.mn/home/sign_up дарж бүртгүүлэх бөгөөд 10k.mn веб сайтаар дамжуулан багц хичээлдээ хамрагдах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70111299 утаснаас лавлаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!