Технологийн мэдээ

Марк Цукербэрг Фейсбүүкийг “metaverse” компани болгох төлөвлөгөөтэй

Саяхан хэвлэлд ярихдаа Фейсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербэрг одоогийн сошиал медиа компанийг ирээдүйд “metaverse” компани болгох төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.

‘’Metaverse” нь бодит болон хиймэл орчныг бүхэлд нь хамруулсан 3D интернэт сүлжээг хэлдэг.

Тухайлбал өнөөдрийн зарим видео тоглоомууд, виртуал бодит байдлын (VR) үйлчилгээнүүд үүний эхлэл юм. Мэргэжилтнүүд “Metaverse”-ийг эцэстээ интернэтийн дараачийн залгамжлагч болох ирээдүйтэй гэж үздэг байна.

Фейсбүүк компани VR технологид нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байгаа.

Тус компанийн хэрэгжүүлж байгаа Facebook Horizon төсөл нь энэ салбарт хамгийн ойр чиглэсэн үйл ажиллагаа юм.

Закербэрг ярилцлагадаа компани нь “infinite office” хэмээх шинэ төсөл дээр ажиллаж байгааг мэдээлжээ. Хаана байгаагаасаа үл хамааран VR төхөөрөмжийн тусламжтай өөрийн ажиллах орчныг бүрдүүлэх нь энэ төслийн гол зорилт юм байна.

“Орон зайг хавтгай болгосноор хүмүүст маш их боломж нээгдэнэ. Ойрын 5-10 жилийн хугацаанд компаниудын тал нь хүмүүсээ зайнаас ажиллуулдаг болно гэж би төсөөлж байна” гэж Цукербэрг ярьжээ.

Эх сурвалж: Techinsider

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!