Компьютер

Компьютерынхаа гар буюу keyboard-г хэрхэн зөв сонгох вэ?

Хэрэв та өдөрт олон хуудас бичдэг ажилтай бол танд эргономик сайтай гар зайлшгүй хэрэг болно. Эргономик гэдгийг хүний биед аль болох эвтэйхэн, тохиромжтой байх талаас нь бодож хийсэн бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тохиромжгүй гар хэрэглэснээр яваандаа бугуйгаар өвддөг болдог тиймээс ч зарим гар бугуй амраадаг нэмэлт хэсэгтэй байдаг.

Дараагийн чухал үзүүлэлт бол товчлуурын хатуу зөөлөн, дарагдах замын урт юм. Хэт хатуу байвал хуруунууд товчлуур нүдсээр байгаад амархан ядарна. Дарагдах зам урт бол мөн адил. Тиймээс та худалдаж авахаасаа өмнө ашиглаж үзэж байж авах нь чухал.

Утастай юу? Утасгүй юу?

Компьютерийн гар хулганыг бодвол байрнаасаа хөдөлгөх шаардлагагүй болохоор утас тийм ч их саадтай зүйл биш. Тиймээс утастай, утасгүй нь таны үзэмжийн асуудал юм.

Утастай гарны хувьд холболт нь USB, PS/2 гэсэн сонголттой байгаа.Тиймээс та өөрийн компьютерийнхээ холболтыг эхэлж шалгах нь зүйтэй.

Алийг нь авах вэ гэж эргэлзэж байвал USB нь арай хурдан байдаг юм шүү.

Утасгүй гарны хувьд Радио давтамж(2.4GHz), Bluetooth, Infrared(IR) гэсэн сонголт байгаа.

Радио давтамж утасгүй хулганы адил бага зэрэг хоцролт бол мэдээж байна. Infrared технологийн тод жишээ бол зурагтны удирдлага. Хэрэв та санаж байгаа бол зурагтны удирдлага яг зурагт руугаа харуулж байж ажилладаг. Үүнтэй адил компьютерийн гарыг хүлээн авагч руу нь харалдаа байрлуулах шаардлагатай. Хэрэв компьютер чинь Bluetooth байгаа бол хайрцагнаас нь гаргаад шууд ашиглаж боломжтой.

Нэмэлт товчлуур

Гар өөртөө хөгжим тоглуулагч удирдах, програм ачаалах, вэб үзэгч нээх, и-мэйл шалгах гэх мэт янз бүрийн үүрэгтэй нэмэлт товчлуурууд агуулдаг болсон. Эдгээр товчнууд ажлыг хамаагүй хялбарчилдаг.

Тоглоомчдод энэ боломж бүр ихээр шаардагдах бөгөөд 10-50 хүртэлх үүргийг товчнуудад хуваарилж болдог.

Эдгээрээс гадна нэмэлт USB оролттой, усны хамгаалалттай, гэрэлтдэг товчлууртай гэх мэт маш олон нэмэлт боломжууд байдаг.

Өдөржингөө компьютерийн ард ажлаа хийгээд орой нь хариад чөлөөт цагаа компьютер дээрээ өнгөрүүлдэг амьдралын хэмнэлтэй болсон өнөө үед эрүүл мэнд, тохь тух үргэлж нэгдүгээрт байх ёстойг сануулъя. Тиймээс өөртөө таалагдсан, гарт эвтэйхэн гар хулгана хэрэглэж заншаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!