Компьютер

Компьютер дээр ажиллаж сурах шаардлагатай чадварууд

Хэлний мэдлэгтэй адил компьютерын анхан шатны мэдлэгүүдэд ямар зүйлс ордог вэ? Ингээд хэрвээ та доорх 10 зүйлийг ямар ч асуудалгүй гүйцэтгэж чадах бол компьютерын анхан шатны мэдлэгтэй юм байна.
1. Хайлтын систем ашиглах
Магадгүй хайлтын систем ашиглах нь хүссэн зүйлээ бичээд л хайх гэсэн товчлуурыг дарахад болох хэдий ч энэ нь үргэлж таны хүссэн мэдээллийг гаргаж ирэхгүй байх талтай. Тиймээс хайлтын систем дээр хэрхэн хайвал илүү үр дүнтэй байдаг талаар мэдэх хэрэгтэй.
2. Текст дээр ажиллах
Компьютерын хэрэглээний хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал нь мэдээж текст үүсгэх мөн дээр нь өөрчлөлт хийх. Тиймээс текст үүсгэж хүснэгт хийх, үг үсгийн алдаа шалтгах зэрэг зүйлсийг заавал мэдэж байх хэрэгтэй.
3. Хүснэгтэн тооцоолол хийх
Хүснэгтэн байдлаар тооцоо хийх боломж бол мөн бас нэгэн компьютерын хамгийн чухал боломжуудын нэг тиймээс ч SPREADSHEET төрлийн файл дээр ажиллаж тооцоо хийх чадвартай байх хэрэгтэй.
4. Браузерын дээр ажиллах чадвар
Браузер дээрээ шинэ хуудас нээхээс эхлүүлээд BOOKMARK хийх, CACHE-аа цэвэрлэх, хамгийн тогтмол гардаг алдааны кодуудын утга учрыг мэдэж байх хэрэгтэй. Интернэт хүн бүрийн хэрэглээ болсон энэ үед хүн бүр л браузер болон браузер дээр гарах асуудлуудтай тулгарах болно.
5. Вирус скан хийх
Орчин үеийн вирусны эсрэг программууд автоматаар хэрэглэгчийн оролцоогүйгээр ажиллах чадвартай байдаг хэдий ч хэрэгтэй үедээ өөрөө скан ажиллуулах чадвартай байх хэрэгтэй юм.
How to perform a Chrome virus scan | NordVPN
6. Гар дээрх энгийн командууд
Та хулгана ашиглахгүйгээр COPY/PASTE командыг ажиллуулж чадахгүй бол та компьютерын анхан шатны мэдлэгтэй хүнд тооцогдохгүй юм. Эдгээр энгийн хэрнээ үргэлж хэрэглэгддэг командуудыг гар дээрээсээ шууд хийж байх нь цагийг маш их хэмнэх болно.
7. Техник хангамжийн нэршилүүд
NIC буюу сүлжээний картны нэршилээс эхэлж компьютер нь ямар ямар зүйлээс бүрддэг талаар энгийн мэдлэг болон ойлголттой байх нь чухал.
8. Сүлжээний асуудал шийдэх
Магадгүй CISCO ROUTER дээр ажиллах хэрэг байхгүй ч гэсэн өөрийн компьютерын IP хаяг, сүлжээтэй холбогдсон байгаа эсэх, сүлжээний картаа унтрааж асаах зэрэг мэдлэгтэй байх хэрэгтэй юм.
How to Transfer Files from Old Computer to New Computer?
9. Компьютераа холбох
Магадгүй компьютераа зөөх хэрэгтэй болоход хамаг юмаа салгаж дахин залгах хэрэгтэй болно. Тиймээс ч салгасан бол буцаагаад аль залгуур хаана орж залгагдахыг мэдэх хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй.
10. Мэдээллийн аюулгүй байдал
Өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэдэг бол маш чухал энэ нь нууц үгнээс эхэлж и-майлээр ирсэн таны мэдээллийг хулгайлах гэсэн хуурамч линк дээр дарахгүй байх хүртэл орно.
Хэрвээ та эдгээрээс аль нэгийг нь мэдэхгүй бол сурах хэрэгтэй шүү.
Таны бодлоор эдгээрээс өөр ямар зүйл нь хамгийн энгийн компьютерын мэдлэгт орох вэ?
Эх сурвалж: techrepublic.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!