Компьютер

ДЭЛГЭЦИЙН ЗУРАГ АВАХ (SCREENSHOT) | Tech-News.mn

Виндовс систем дээр дэлгэцийн зураг авах хэд хэдэн үр дүнтэй арга бий.
Арга 1:
 
А. PrntScr (Print Screen) товч дарахад л болно. Эсвэл зарим компьютер дээр PrntScreen + Fn товчийг дараад л тухайн агшинд таны дэлгэцэнд харагдаж буй зүйлсийн зургийг хадгалж авах болно. Виндовс системд хадгалагдсан зургаа Paint эсвэл Word зэрэг програм дээр Past хийж хуулж авах хэрэгтэй.
Нарийвчлан дараах дарааллаар үйлдлийг давтаж хийгээрэй:

1. Таны Keyboard-н дээр Insert, Home, Delete гэсэн товчлууруудын ойролцоо PRINT SCREEN гэсэн товч байгаа.
2. Та зургыг нь авах буюу print screen хийх дэлгэцээ гаргаад Print screen гэсэн товчыг дарна .Дараа нь
3. Start->All Programs->Accessories->Paint гэсэн дарааллаар ороод CTRL+V товчны хослолыг дархад таны авсан дэлгэцний зураг Paint програм дээр гарч ирэх болно.

Б. Alt + PrntScr. Принт скрин хийж зургаа хадгалах нь сайхан боловч дэлгэцийг бүхэлд нь багтаачихдаг болохоор дараа нь засах ажил гардаг. Харин Alt + PrntScr дарахад тухайн идэвхтэй цонхны л зургийг авах учраас дахин засвар хийх шаардлага байхгүй.
Арга 2:
 
Snipping Tool ашиглах. Windows 7 системээс хойших хувилбарууд дээр Snipping Tool хэмээх маш хэрэгтэй багаж байдаг. Энэ багажийг ашиглахын давуу тал нь өөрийнхөө хүссэн хэсгийн зургийг хүссэн хэмжээгээр хуулж авах явдал юм. Та туршаад үзээрэй, тун гайхалтай.
Арга 3:
 
Yahoo Messenger ашиглах. Сонин сонсогдож магадгүй ч Мессенжерийн хамгийн сүүлчийн хувилбар 11-ээс хойш дэлгэцийн зураг авах боломж бий болсон. Таны хийх зүйл бол Мессенжерээ шинэчилж хамгийн сүүлийн хувилбарыг суулгах явдал юм. Тэгээд улаанаар тэмдэглэсэн товчийг дарах хэрэгтэй.
За ингээд дэлгэцийн зургаа дараад байж дээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!