Интернет

Internet Cookies гэж юу вэ?

Таны компьютерт cookies гэсэн нэр бүхий хавтас хадгалаастай байна уу? Зарим тохиолдолд хэрэглэгчид Internet Cookies-ийг вирустай андуурах нь бий.

Тэгвэл энэ хадгалагдаад байдаг файл чухам юу вэ? Ямар ач холбогдолтой вэ?

Cookie бол таны компьютерт, мөр тэмдэгтийн хэлбэрээр хадгалагдсан мэдээллийн нэг хэсэг юм.
Cookie-гийн хамгийн өргөн хэрэглээ бол хэрэглэгчийн ID хадгалах. Жишээлбэл: Cookie нь ID=96352398 гэх мөр тэмдэгтийг хадгалж байж болно.

Amazon.com нь энэхүү техникийг ашигладаг том жишээ. Жишээлбэл: Та ном захиалах хэрэгтэй болвол, өөрийн нэр болон хаягаа бүртгүүлнэ. Amazon нь тухайн хэрэглэгчид ID оноон өгч, сервер дэхь өөрийн өгөгдлийн бааздаа тухайн ID-гаар таны мэдээллийг хадгалах бөгөөд таны browser-луу cookie болгон илгээнэ. Таны browser нь таны хатуу дискэн дээр ID-г хадгалж авах бөгөөд дараагийн удаа Amazon-руу хандахад, ID нь серверлүү дахин илгээгдэнэ. Сервер таны ID-г таньж, таны мэдээлийн дагуу Вэб хуудсын мэдээллийг өөрчилж, хуудсыг Тавтай морил, Дорж гэх зэргээр бүртгүүлсэн нэрээр тань хандана. Мөн cookie файл нь таныг сайтад нэвтрэх , хэрэглэгчийн нэр, нууц үг , утасны дугаар болон хаяг гэх мэт үндсэн мэдээллүүдийг агуулж байгаа тул таны компьютер дээр тухайн мэдээлэл нь нэг хадгалагдсан тохиолдолд, тухайн вэб хуудасруу дахиж ороход тань хялбар хандалтыг үүсгэдэгээрээ давуу талтай.

Cookies бол зүгээр л тэмдэгтийн цуглуулга. Жирийн текст файлууд тул, та нээж, ямар мөр тэмдэгтүүд хадгалагдаж байгааг харж болно.
Cookies нь ямар ч аюулгүй. Зарим тохиолдолд хүмүүс cookies-ийг вирус эсвэл таны хувийн мэдээллийг ангуучилж буй програм гэж андуурдаг. Гэхдээ энэ файл нь ямар нэгэн өөрийгөө идэвхжүүлэгч, таны хувийн мэдээллийг цааш нь дамжуулагч програм биш.
Cookies-ийн талаар санаа зовох үе бол та сургуулийн эсвэл интернет кафе гэх мэт олон хүн ашигладаг компьютерийг ашиглах үед. Шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлын үүднээс cookies-т хадгалагдсан өөрийн хувийн мэдээллийг устгаж, тухайн компьютерт хадгалаастай үлдээхгүй байх хэрэгтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Санал болгох
Close
Back to top button
error: Хамгаалагдсан !!