Интернет

Хэрхэн вэбсайт нээх вэ?

Анх удаа вэб сайт нээж ажиллуулах гэж байгаа хэн бүхний өмнө олон асуулт тавигддаг. Эхний алхмуудын нэг нь яах аргагүй сайт бүтээх арга замын сонголт юм. Доорх сонголтууд нь таныг зөв шийдвэр гаргахад туслана гэж найдаж байна.

Мэргэжлийн компанид хандах

Вэб сайт нь интернэтийн ертөнц дэхь таны нэрийн хуудас, үл хөдлөх хөрөнгө юм. Иймд энэ хариуцлагатай ажлаа мэргэжлийн практик туршлагатай вэбсайт хийдэг компанид хандсанаар таньд дизайн болон программчлалын тусгай мэдлэг мэргэжил шаардагдахгүй, веб хост болон домэйн нэр сонгох ажлаа тэдэнд даатгаж цаг хугацаа хэмнэхээс гадна тэд таны вэбийг интернэтэд байршуулсны дараа цаашид хариуцан хөгжүүлэх, хайлтын системүүдэд нийцүүлэх, аюулгүй байдалд нь анхаарах, контентыг шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг хариуцах боломжтой байдаг. Буух эзэн буцах хаягтай вэб компани нь хэрхэн сайтаа удирдах талаар сургалт явуулах, сайтын функц ажиллагаанд баталгаа гаргах нь ойлгомжтой. Сул тал нь: сайтын бүтэц, функц нь нарийн чимхлүүр, шаардлагатай ажлын цар хүрээ их байх тусам үнэ нь ихсэх хандлагатай.

Easy Website Builder | Make Your Own Website | Zoho Sites

Бэлэн сайт худалдаж авах

Таны бизнесийн зорилго шаардлагад нийцсэн, одоо ажиллаж байгаа бэлэн сайт худалдаж авснаар түүнд зориулж домэйн хост сонгох, контентоор дүүргэх, хайлтын системүүдэд нийцүүлэх шаардлагагүй. Сул тал нь: тухайн сайтыг хайж олоход багагүй цаг хугацаа зарцуулагдана, найдвартай ажиллагатай эсэхийг нь магадлахад таньд вэб технологийн бага ч гэсэн мэдлэг шаардагдана. Худалдаж авахад мөн л мөнгө хэрэгтэй.

Агуулгыг Удирдах Систем ашиглаж сайтаа өөрөө хийх

Агуулгын удирдлагын систем (АУС, англ. Content Management System) буюу Веб удирдах системүүдээс блогын хувьд WordPress, мэдээллийн сайтын хувьд Joomla, Drupal, онлайн худалдааны сайтын хувьд Opencart, Magento –г түгээмэл ашигладаг. Эдгээр системүүд нь бэлэн платформын дэргэд хавьгүй универсаль бөгөөд төрөл бүрийн үнэгүй загвар ашиглах, модуль, компонент, өргөтгөлүүд ашиглах боломжтой. Дутагдалтай тал нь таны хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан модуль компонент бичихийн тулд таньд веб програмчлалын нарийн мэдлэг шаардагдана. АУС-үүдийн гарцаагүй сул тал нь тэдгээрийн аюулгүй байдал юм, ялангуяа WordPress-ийн хувьд.

Let's Get Personal: All About Your About Page | Website Building | Wix Academy

Бэлэн платформ ашиглаж вэб сайтаа өөрөө нээх

Вэб сайтаа код бичихгүйгээр хэрэглэхэд хялбар Wix, Weebly, WebStarts, SiteBuilder, Yola зэрэг төлбөртэй эсвэл төлбөргүй бэлэн платформ буюу онлайн конструктор програм ашиглан бүтээж болох ч тэдгээр нь хэрэглэгчдийн бүх хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй нь харамсалтай. Бэлэн платформыг вэб байршуулах үйлчилгээ үзүүлдэг компаниуд санал болгодог. Төлбөргүй нь хатуу диск дээрх зай, скрипт, дизайн загварын сонголт, тохиргоо, техникийн боломж, хуудасны тоо хязгаарлагдмал, 3-р шатлалын домэйн нэр ашигладаг, сайт дээр гадны сурталчилгаа урсдаг, хостын зүгээс сайтад учирсан асуудлыг хариуцдаггүй зэрэг сул талуудтай. Хэрэв та өөр хост, АУС (агуулгыг удирдах систем) рүү сайтаа шилжүүлэх шаардлага гарвал таньд вэб технологийн мэдлэг багагүй шаардагдах ба энэ тохиолдолд мэргэжлийн програмист, вэб хөгжүүлэгчээс тусламж авах хэрэгцээ гарна.

Эх Сурвалж: Webmasteruud.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!