Интернэт дэхь өөрийнхөө IP хаягийг хэрхэн мэдэх вэ
IP хаягуудын тухай ойлголт:
IP хаягийн хэлбэр:
Энгийн IP хаяг нь үндсэн хоёр чухал мэдээллийг агуулсан: сүлжээний хаяг ба хост хаяг.
Нийтлэг IP хаягууд нь хоёр ангилалд хуваагддаг: IPv4 болон IPv6. IPV4 нь 32 битийн хаягийн урттай бөгөөд 4 сегменттэй, сегмент бүр 255-аас хэтрэхгүй, IPv6 нь 128-бит хаягийн уртыг ашигладаг.
IP хаягны ангилал:
- Гадаад – Таны интернэтэд холбогдсон компьютерийн IP хаяг.
Дотроо:
Статик – Ямар ч тохиодолд өөрчлөгддөггүй IP хаяг. Статик IP хаягтай бол та гэрийн компьютер эсвэл гэрийн камерийн хяналт руугаа гаднаас интенэтээр хандаж болох давуу талтай.
Динамик – Цаг хугацааны турш өөрчлөгдөж байдаг IP хаяг гэж 2 ангилагдана. Таны IP хаяг статик эсвэл динамик уу гэдгийг интернетийн үйлчилгээ үзүүлэгч гэрээт байгууллагаасаа лавлаад мэдэж болно.
- Дотоод – Таны ажлын (эсвэл интернэт кафе, гэрийн) дотоод сүлжээнд холбогдсон компьютерийн IP хаяг.
Та өөрийнхөө IP хаягийг www.whatismyip.com сайт руу ороод мэдэж болно.
Интернэт дэхь нийт IP хаягны бүртгэл, зохион байгуулалтыг IANA (Internet Assigned Numbers Authority) ашгийн бус байгууллага хариуцдаг. IANA нь бүс нутгийг хариуцсан 5 бүртгэлийн байгууллагуудаар дамжуулан тухайн улсын интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) компаниудад IP хаягуудыг хуваарилан өгдөг:
ARIN – хойд Америкийг хариуцдаг
APNIC – зүүн өмнөд Ази
AfriNIC – Африк
LACNIC –өмнөд Америк
RIPE NCC – Европ, төв Ази.
IP хаяг нь сүлжээний ID-ийн дагуу 5 төрөлд хуваагдана: A / B / C / D / E.
1. Ангилал A: Энэ анги нь маш том сүлжээнд ашиглагддаг. Эхний октэт дэх 1-ээс 126 хүртэлх IP хаяг нь энэ бүлгийнх юм;
2. Ангилал B: Энэ анги нь дунд хэмжээний сүлжээнд ашиглагддаг. Эхний октет дээр 128-с 191-ийн IP хаяг энэ бүлэгт хамаарна;
3. В ангилал: Энэ анги нь жижиг ба дунд хэмжээний сүлжээнд ашиглагддаг. Анхны октет дэх 192-ээс 223 хүртэлх IP хаяг энэ бүлэгт хамаарна;
4. Ангилал D: Энэ анги нь multicasting ашиглаж байна. Эхний гурав дахь орон нь 1, дөрөв дэх орон нь 0 байна.
5. Ангилал E: Энэ анги нь зөвхөн туршилтын зорилгоор л зориулагдсан. Энэ нь D ангитай маш төстэй. Эхний гурав дахь битийн утга нь 1 байна. Зөвхөн ялгаа нь дөрөв дэх битийн утга нь 1 байна.