Бизнес загвар

Microsoft Teams дээр онлайн уулзалт, хурлаа сонирхолтой болгож арын фоноо хүссэнээрээ өөрчлөөрэй

Microsoft Teams аппликешний тусламжтайгаар та дэлхийн хаанаас ч багийнхантайгаа холбогдох боломжтой бөгөөд онлайнаар 250 хүртэлх хүн нэг дор хуралдаж, Onedrive-аасаа файл шейрлэх зэрэг маш олон үйлдлийг интернетэд холбогдсон дурын төхөөрөмжөөс хийх боломжтой. Үүнээс гадна оффисын бүх програм болон Surveymonkey, Jira, Adobe зэрэг програмуудтай интеграцчлан ажиллах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Teams-ийг ашиглан танай баг онлайнаар хуралдаж байх үеэр та гэртээ эсвэл хаа нэгтээ кофе шоп-т байж болно. Энэ үед та өөрийн ард байгаа зүйлсээ бусад оролцогчдод харуулахгүй байхыг хүсэж болох юм тэгвэл та “blur my background” цэсийг сонгоорой.

Хэрвээ илүү бүтээлчээр арын фоноо нуух бол Show background effect цэсээр орж, 24 төрлийн өөр фоноос сонгоорой. Үүнд далайн эрэг, сургуулийн танхим, өргөн цонх бүхий оффисын өрөөнөөс авхуулаад гараг эрхсийн зураг хүртэл бий.

Энэхүү үйлдэл нь ердөө хэдхэн өдрийн өмнө хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд О365-ийн лицензтэй хэрэглэгч бүрийн аппликейшнд автоматаар нэмэгдсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!