Компьютер

Зөөврийн компьютероо хэрхэн зөв болоод удаан ашиглах вэ?

  1. Аюул эрсдэлээс сэргийлэх. Компьютер болон нөүтбүүкний эх биеийг хамгаална гэдэг нь ерөнхийдөө таны сонор сэрэмжээс хамааралтай зүйл. Дараах зүйлсийг санаж хэвшсэнээр түгээмэл байдаг аюул эрсдэлээс сэргийлэх боломжтой:
  • Идэж уух зүйлсийг компьютероос хол байлгах.
  • Аюулгүй орчинд хэрэглэх. (жишээ нь: ус ойртуулахгүй байх, хэт халуунд байлгахгүй байх гэх мэт)
  • Хүүхэд болон амьтдын гар хөлөөс хол байлгах.

 

  1. Нөүтбүүкийн гэр буюу хамгаалалт хэрэглэх. Ялангуяа та юманд их болгоомжгүй сэрэмжгүй ханддаг бол өөрийн нөүтбүүкээ хатуу (гэр) хамгаалалт авч хэрэглэх нь зүйтэй. Энэ нь мэдээж таны нөүтбүүкийг ямар нэгэн байдлаар унах тохиолдолд үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
  • Та магадгүй гадагшаа дотогшоо аялж явдаг хүн бол тусгай зориулалтын цүнх (эсвэл зориулалтын тасалгаатай үүргэвч) -ийг сонирхсон нь дээр байх.

  1. Батарэй буюу цэнэг хураагууртай зөв харьцаж сурах. Ганц дутагдал нь таны нөүтбүүкний батарэй нь богино настай байх хандлагатай байдаг учраас үйлдвэрлэгчийн талаас заасан үзүүлэлттэй тохирохгүй байх нь бий. Нөүтбүүкний цэнэг цаг тутам багасаж байдаг учраас дандаа цэнэглэх хэрэгтэй. Мөн хэрэглэхийн өмнө бүрэн цэнэглэсэн байхыг анхаарч үзээрэй.

  1. Нөүтбүүкээ зохих ёсны орчинд хэрэглэх. Дараах зөвлөмжүүдийг даган өөрт ажиллах хамгийн тохитой орчныг бүрдүүлээрэй:
  • Ажиллаж эхлэхээсээ өмнө гараа цэвэрхэн байгаа эсэхийг шалгаарай.
  • Нөүтбүүкээ тоос тортоггүй, цэвэрхэн газар тавьж хэрэглэх.
  • Нөүтбүүкний агааржуулагч бөглөрөөгүй байгаа эсэхийг шалгаж агааржуулалт нь хэвийн бөгөөд сайн хийгдэж байгааг баталгаажуулах.
  • Хэт халуун эсвэл хэт сэрүүн газар байлгахгүй байх.
  • Хэрвээ чийглэг уур амьсгалтай бол чийг шингээгч хэрэглэх.

 

  1. Нөүтбүүкээ тогтмол арчиж цэвэрлэх. Нөүтбүүкэн дээрээ тогтсон тоос тортог болон хоолны үлдэгдлүүдийг цэвэрлэх цаг гаргах. Эдгээр нь таны компьютерийн эдэлгээнд их том өөрчлөлт гаргадаг. Дараах зүйлсүүд дээр сайн анхаарах:
  • гар
  • агааржуулагч
  • дэлгэц

  1. Туслах эд анги ашиглахдаа нямбай хандах. Туслах эд анги гэдэг нь ерөнхийдөө USB флаш эсвэл чихэвч, спикер гэх мэтийг хэлж байгаа. Эдгээр эд ангиудын оролт нь өөр өөр байдаг учраас хооронд нь хольж солихгүй байх.

  1. Машиндаа нөүтбүүкээ үлдээхгүй байх. Машин өндөр температуртай учраас нөүтбүүкний эдэлгээнд нөлөөлж болзошгүйгээс гадна нөүтбүүк (эсвэл цүнх) нь хулгайн гол бай болж магадгүй.

 

  1. Нөүтбүүкэн дээрээ юм тавихгүй байх. Энэ нь дэлгэцийг гар луу шахаж эсвэл бүр дэлгэцийг ч эвдэлж магадгүй.
  • Эдгээр эд зүйлд таны утаснаас эхлүүлээд ном, хоол эсвэл хувцас байж болно.

  1. Компьютероо унтрааж хэвших. Хэдэн өдөр дараалуулж ашигласны дараа таны нөүтбүүк гацаад байгааг та анзаарах болно. Та энэхүү асуудлыг компьютероо 15 минут унтрааж амраан шийдвэрлэж болно.

  1. Нөүтбүүкээ зөв барих. Нөүтбүүкээ зөвхөн дэлгэцээс барьж өргөх юм бол дэлгэц болон нугасыг гэмтээнэ. Дэлгэц нь маш эмзэг, даралтад тэсвэргүй байдаг учраас сайтар хамгаалах хэрэгтэй.

Эх Сурвалж: itstore.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!