Компьютер

Компьютер график файлын төрлүүд

PSD формат нь хар цагаан өнгөнөөс эхлээд CMYK, RGB өнгөнүүдийг өөртөө агуулж байдаг Photoshop-н үндсэн формат юм. PSD формат Adobe -н Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe Premiere, Adobe After Effects, Adobe Golive програмуудад ашиглагддаг.

PSB (The Large Document Format) – Том файл хадгалах формат

Photoshop CS -ээс өмнөх бүх хувилбаруудад 2G-с дээш хэмжээтэй том файлыг хадгалж болдоггvй байсан. 2003 онд Photoshop CS программд зориулж 2G-с дээш ямар ч хэмжээтэй урт эсвэл өргөнөөрөө дээд тал нь 300,000 pixel зургийн файлыг хадгалж болох PSB формат бүтээгдсэн.

BMP – Windows-н орчинд ажилладаг зургийн програмуудыг таних формат

Энэ нь Windows үйлдлийн системд зориулагдсан бөгөөд Windows-н орчинд ажилладаг зургийн бүх програм BMP форматтай зургийг танина. BMP формат RGB, Indexed Color, Grayscale өнгөний төрлийг агуулдаг.

GIF (Graphics Interchange Format) – Хөдөлгөөнт зураг

Хөдөлгөөнт зурган файл нь Indexed Color (дугаарлагдсан өнгө) -р дүрслэгдэх ба Web хуудас болон бусад төрөл бүрийн Online үйлчилгээнүүдэд зориулагдсан формат юм. GIF формат нь LZW хэмээх шахалт ашигладаг учраас хэрэглэгч уг форматтай файлыг интернетээс татаж авах боломжтой.

EPS (Encapsulated PostScript) болон DSC (Desktop Color Separation) формат

EPS нь векторын болон bitmap графикийг агуулдаг формат юм. Photoshop-д EPS форматтай файлыг нээх vед вектор график автоматаар pixel-ийн хэмжигдэхүүнд шилждэг. EPS формат Lab, CMYK, RGB, Indexed Color, Duotone, Grayscale, Bitmap өнгөний төрлүүдийг агуулах боломжтой. DCS формат бол CMYK төрлийн зургийг өнгөнvvдийг нь тусад нь ангилж хадгалж болдог EPS форматын-н нэг хэлбэр юм.

JPEG (Joint Photographic Experts Group) файл

Энэ нь зураг болон дүрсийн хэмжээг нь 99% хүртэл шахаж хадгалж чаддаг учраас Интернет болон Offline орчинд хамгийн өргөн хэрэглэгддэг формат юм. GIF форматаас ялгаатай нь CMYK, RGB, Grayscale өнгөний төрлийг агуулж чадах ба харин хэт их шахагдсан зургийн чанар алдагдах муу тал бий. JPEG форматад зургийн шахалт их тусам чанар муу, шахалт бага тусам чанар сайн байдаг. Photoshop-д зургийг JPEG форматаар хадгалахдаа File > Save As командыг хийгээд гарч ирэх цонхны Format хэсгээс JPEG -г сонгоод Save товчлуурыг дарахад Options цонх гарчирнэ. Options цонхны Quality хэсэгт зургийн шахалтын хэмжээг тохируулж өгөх хэрэгтэй. Preview хэсгийг тэмдэглэж чанарын алдагдлыг үндсэн дэлгэцэнд шууд харж болно.

PDF (Portable Document Format)

Photoshop програм нь Photoshop PDF, Generic PDF гэсэн 2 төрлийн PDF форматтай файлыг нээж ажиллаж болох боловч хэрэглэгч зөвхөн Photoshop PDF форматаар файлаа хадгалах боломжтой. Зургийг PDF форматаар хадгалахдаа Zip эсвэл JPEG шахалтыг ашиглана.

Pixar

Энэ формат нь өндөр график хэрэглээний програмуудад ашиглахад зориулагдсан (3 хэмжээст зургууд болон дүрсийг хөдөлгөөнд оруулах гэх мэт).

PNG формат

Патентгүй GIF форматаас үүсч хөгжсөн. Portage Network Graphics (PNG) формат нь алдагдалгүй нягтруулалт ба зургуудыг Web (сүлжээ)-д дэлгэн харуулахад ашиглагддаг. Өөрөөр хэлбэл дүрсийг чанарын хувьд гэмтээлгүйгээр хадгалахад зориулагдсан. GIF-с ялгаатай нь PNG нь 24 bit зургийг тунгалаг дэвсгэртэйгээр харуулдаг боловч зарим Web Browser PNG зургийг харуулж чаддаггvй. Энэ формат нь нэвтрэлтийн масктай ба зургийг тунгалаг хэлбэрээр Grayscale ба RGB төрлөөр хадгалдаг.

TIFF формат

TIFF (Taggad-Image File Format) нь зургийг олон төрлийн өнгөний сувгаар хадгалдаг ба ямарч давхаргуудыг салангид чигээр нь хадгалж чаддаг мөн 4G хvртэл хэмжээтэй том зургийг хадгалах онцлог шинжүүдтэй формат юм. Файлыг TIFF форматаар хадгалахад LZW, ZIP, JPEG шахалтын 3-н сонголтоос сонгон хадгалах боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!