Компьютер

BIOS ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn

BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд эх хавтан дээр байрлана. Персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна. Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой програм юм. Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг.
BIOS нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг. BIOS ямар үүрэгтэй вэ? BIOS-ын биелүүлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ.
No photo description available.
Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.
BIOS-ын мэдээлэл BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS-оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал: BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр BIOS-ийг үйлдвэрлэсэн он, дэлгэцийн картны үзүүлэлт, процессорын нэр, хурд Setup програм руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий) Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг үйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэг BIOS- ийн сериалын дугаар системийн тухай мэдээлэл BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!