Компьютер

Компьютерийн техник хангамж

Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног төхөөрөмжүүдийг хэлнэ. Эдгээр нь өөрийн гэсэн нэр, хүчин чадал, онцлог шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Техник хангамжийг өөр өөр компаниуд үйлдвэрлэдэг Intel, ASUS, Sony гэх мэт.

Техник хангамжийг дараах байдлаар ангилна:
  1. Оролтын төхөөрөмж(Удирдлагын хэсэг)
  2. Санах ой
  3. Төв процессор(Боловсруулах хэсэг)
  4. Эх хавтан, нэмэлт карт(Бусад оролт гаралт)
  5. Гаралтын төхөөрөмж
  6. Хадгалах төхөөрөмж
  7. Холбооны төхөөрөмж
1. Оролт ба удирдлагын төхөөрөмжүүд:
1.1 Keyboard буюу гар нь компьютерийг удирдах, компьютерт тэмдэг оруулах үүрэгттэй. Гарын товчлуурыг нь үндсэн, функциональ, тоон, хос горимын гэж хуваана.
The keyboards of TechCrunch's editorial staff | TechCrunch
Түгээмэл хэрэглэгддэг товчлууруудын үүрэг:
Esc – Командыг цуцлах
Tab – Курсорын байрлалыг тодорхой зайд шилжүүлэх(Догол мөр)
Caps Lock – Үсэг томоор бичигдэнэ
Shift – Товлуурын хамт дарахад тэмдэг томсгох үүрэгтэй
Ctrl ба Alt – Товчнуудтай хамт дарагдаж команд биелүүлнэ
Space – Үг хооронд зай авна
Backspace – Курсор байрласнаас өмнөх тэмдэгтийг устгана
F1-F12 – Функциональ буюу удирдлагын товчлуурууд
Enter – Командыг зөвшөөрөх, дараагийн мөрд шилжүүлэх
Delete – Тэмдэглэсэн мэдээлэлийг устгах
Num Lock – Дарагдсанаар тоон товчлуурыг идэвхжүүлэх
1.2  Mouse буюу Хулгана – Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.
The Best Computer Mice for 2021 | PCMag
2.Санах ой (Memory) Санах ойн нь компьютерийн өгөгдөлийг микропроцессорт богино хугацаанд хүргэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм.
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
  • Шуурхай санах ой – RAM(Random Access Memory)
  • Тогтмол санах ой – ROM(Read Only Memory)
  • Бусад төрлийн санах ой
RAM: Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь хэд хэдэн төрөл бөгөөд SDRAM, DDRAM I, DDRAM II, DDRAM III гэж нэрлэнэ
ROM: Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажилуулдаг Boot программ хадгалагддаг. Түүний RAM – аас ялгагдах гол онгцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах батарей зай тэжээж байдаг.
RAM vs ROM – iamelectricalengineer
3. Төв процессор(Боловсруулах хэсэг)
3.1 CPU буюу микропроцессор:
Компьютер болгонд CPU chip буюу микропроцессор байдаг. Тэр нь мэдээллийг боловсруулж үр дүнг гаргадаг бөгөөд компьютерийн хамгийн гол төхөөрөмж буюу тархи нь юм.
CPU – ны үзүүлэлт сайн байх тусам компьютер хүчин чадалтай байна.
4. Эх хавтан, нэмэлт карт (Бусад оролт гаралт)
4.1 Эх хавтан болон нэмэлт картууд:
Эх хавтан нь компьютерийн ситемийн гол элементүүдийг агуулдаг бөгөөд микропроцессор, санах ой, диск төхөөрөмж, оролт гаралтын төхөөрөмж зэргийг хооронд нь холбож өгдөг чухал төхөөрөмж нь юм. Гэхдээ эдгээр төхөөрөмжүүдээс оролт гаралтын  төхөөрөмжүүд нь нэмэлт картаар холбогдоно.
  • Expansion slots: Motherboard дээр байрлах дотоод модем, дэлгэц, дотоод сүлжээ, дууны зэрэг картуудыг суулгадаг суурийг хэлдэг. Энэ нь ISA, AMR, AGP, PCI slot зэрэг төрлүүдтэй.
  • Нэмэлт картууд: Өөр өөрийн гэсэн онцлог үүрэгтэй, бие даасан оролт гаралттай төхөөрөмжүүдийг хэлнэ. Картууд нь Motherboar дээр Expansion slot ашиглан суурилна.
  • Display card: Энэ төхөөрөмж нь дэлгэцийг эх хавтантай холбож өгөх бөгөөд микропроцессорын хийж байгаа үйлдэл,программ хангамжийг хэрэглэгчдэд харуулах үүрэгтэй. Тус карт нь өөрийн дотоод санах ойтой. Санах ойн хэмжээ нь их байх нь компьютерийн видео дүрслэх чадвар нь   санй байна гэсэн үг.
    • Sound card: Энэ карт нь дууг компьютераас speaker буюу чанга яригч руу гаргах мөн микрофоны тусламжтайгаар дууг компьютерт бичиж хадгалах  боломжийг олгодог. Дууны карт нь ISA эсвэл PCI төрлийн slot бүхий байж болно. Бараг бүх дууны карт нь дууг электрон хувилбараар гаргадаг стандарт болох MIDI-ийг  ашигладаг.
Lan card: Энэ төхөөрөмж нь компьютерүүд хоорондоо холбогдож мэдээлэл солилцоход хэрэглэгдэнэ.
What's the Difference Between Gaming and PC Motherboards? | Electronic Design
5. Гаралтын төхөөрөмж
Микропроцессорын боловсруулсан мэдээллийн үр дүнг  ямар нэгэн хэлбэрээр бидэнд хүргэж ойлгуулдаг төхөөрөмжүүд энд багтана. Эдгээр нь голдуу гадаад төхөөрөмжүүд юм.
  • Дэлгэц-Monitor нь мэдээллийг дүрс хэлбэрээр харуулах, гаргах үүрэгтэй.
  • Хэвлэгч – Printer нь боловсруулсан мэдээллийг цаасан дээр буулгахад зориулагдсан төхөөрөмж. Хэвлэгч нь өнгөт, хар гэсэн төрлүүдтэй.
  • Өсгөгч – Woofer  нь компьютерт байгаа дуу авиаг сонсоход зориулагдсан.Компютерийн мэдээлэл гэдгээр боловсруулсан файл программ хангамжийг бүрдүүлэгч файлууд зэргийг ойлгох бөгөөд эдгээрийг хадгалж агуулах төхөөрөмжийг хадгалах байгууламж ба диск гэнэ.
  • Уян  диск нь ихэвчлэн мэдээллийг зөөвөрлөхөд зориулсан байдаг бөгөөд ямарч зориулалтаар хэрэглэж болно.
  • Хатуу диск нь харьцангуй багтаамж ихтэй. 1 компьютерт  1-4 хатуу диск зэрэгцүүлэн тавьж болно.
  • Flash Disk нь сүүлд шинээр маш хүчтэй гарч ирсэн зөөхөд хялбар хийгдсэн диск юм. Энэ диск нь түлхүүрийн зүүлт шиг хэмжээтэй USB port-той компьютерт шууд холбож хэрэглэнэ.
  • Memory Disk нь дижитал камерт зориулагдсан диск юм. Энэ диск нь овор хэмжээний хувьд маш жижиг боловч дотоод багтаамж нь их байдаг онцлогтой юм.

How to Fix a DVD or CD Drive Not Working or Missing in Windows 10

7. Холбооны төхөөрөмж
Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох боломжтой болсон. Интернет  болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай  зориулалтын техник хангамж, программ хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Иймээс сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн талаар орууллаа.
Интернетэд холбогдох нь:
  • Телефон утасны модем – Telephone modem
  • Утасны шугамаар ISP  буюу интернетий үйлчилэгч компанитай (Internet Service Provider)  холбодог төхөөрөмж юм.
  • Телефон утасны шугам –  Dijital subscriber line. Телефон утасны шугамыг ашиглан өндөр хурдаар интернетэд холбох төхөөрөмж бөгөөд энэ телефон утас ашиглах болон интернетээр үйлчлүүлэх боломжийг зэрэг олгодог юм.
  • Кабелийн телевизийн шугам – Cable modem. Телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм.
  • Хиймэл дагуулын модем – Satellite modem
  • Хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох боломжийг олгодог модем юм.
  • Утасгүй холболт буюу – Wireless. Хүссэн газраасаа интернетэд утасгүй холболтоор холбогдох боломжийг олгоно.

Netgear's Router and Discontinued Bed Frames: New This Week | Wirecutter

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!