Хувь хүний ур чадвар

САЙН ПРЕСЕНТЕЙШН БУЮУ ТАНИЛЦУУЛГА, ИЛТГЭЛ БЭЛДЭХ | Tech-News.mn

Илтгэх туршлага:

– Хувцаслалтандаа анхаараарай.

– Инээмсэглэх. Онигоо уншиж байгаа мэт төсөөлөх хэрэггүй бөгөөд өөртөө итгэлтэй байсан цагт инээмсэглэх амархан зүйл.

– Мэнд асуугаарай. Хэрэв таны илтгэл эхлэхээс өмнө магадгүй хэн нэгэн тань уруу харвал сайн байна уу гэж хэлэх нь соёлтой илтгэгчийн эхлэл юм шүү.

– Тодорхой бөгөөд тод ярих. Итгэлтэй байж яриагаа хяна. Хурдан ярьх нь таныг сайн ч биш илтгэгч байна гэж ойлголт өгөхөөс холдохгүй учир сонсогчидод ярьж байгаагаа ойлгох хугацаа өг. Толгойгоо бага зэрэг өргөн танхимд сууж буй бүх хүнд сонсогдохоор, хэрэв арын эгнээний сонсогчид танаас хол байна гэж үзвэл үүнийг шууд асууж болно.

– Нэг хормын чигмээгүй байдал. Онцлох чухал зүйл танилцуулахын өмнө ганц хормын пауз авах нь сонсогчидод ямар нэгэн чухал зүйл дурдах гэж байна гэсэн дохио болох юм. Үүнийг бүх цагийн турш яарч байдаг шуурга мэт илтгэгчид анзаардаггүй өнгөрөөдөг бөгөөд итгэлтэй туршлагатай илтгэгчид л хийдэг зүйл.

7 Ways to Make Your Next Presentation Your Best Yet - Salesforce Canada Blog

– Нүдний харилцаа (eye contact) бол бусдын анхаарлыг татах нэгэн чухал үйлдэл билээ. Та илтгэл тавихдаа зөвхөн слайд руугаа хараад өөртэйгээ ярьдаг хүн биш биз, эсвэл уртаас урт тэмдэглэлрүүгээ? Танхимд хүрэлцэн ирсэн зочдын бүх хэсэгт хараагаа тусгах хэрэгтэй. Цөөн хэдэн хүн дээр ээлжлэн анхаарал тавих нь бусдын анхаарал сулрахад хүргэж болзошгүй.

– Бяцхан тэмдэглэл. Хэрэв та урьдчилан бэлдэхдээ илтгэл тавихдаа ашиглана гэсэн бодлоор хэдэн хуудас дүүрэн жижиг өгүүллэг биччихсэн сууж байгаа бол амжилт олохгүй л болов уу. Учир нь та түүнрүүгээ байнга харах шаардлага гарах ба сонсогчидтой тогтоох нүдний харилцаагаа мартаж орхих бөгөөд тэдэнд таны энэ үйлдэл уйтгартай санагдах болно. Иймээс А4-ын тал хэмжээний цаасан дээр зөвхөн гол агуулгуудыг илтгэх дарааллын дагуу бичвэл хэд хэдэн давуу талыг мэдрэх болно.

– Ганц нэг хөгжөөх зүйл байх л хэрэг, заавал хийх ёстой гэсэн үг биш. Богино, амьдралтай ойр, хөгжилтэй онигоо байж болно. Хэрэв амжилттай болбол та болон сонсогчид хоорондын холбоо бах бөт тогтож таны өөртөө итгэх сэтгэл нэмэгдэх юм. Жишээ нь бяцхан онигоо: Дөнгөж төгссөн маркетингийн ангийн оюутан Жое ажил хайж эхлэв. Хэдэн өдрийн бүтэлгүй байдын дараа амьтаны хүрээлэнд туслахаар ажилд орох болсон байна. Нэг өдөр амьтаны хүрээлэнгийн бар үхчихэв. Амьтаны хүрээлэн шинэ бар авч хүрэлцэхээр мөнгөгүй байсан тул Жое-оос барын хэлбэртэй хувцас өмсөж, шинэ бар автал барын торонд байхыг гуйжээ. Нэмэгдэл цалинг нь бодоод Жое ч зөвшөөрөв. Эхний хэдэн өдөр барын дүрд тоглоод сайхан байлаа. Харин Жое-д нэг том айдас байв. Түүний хажуугийн торонд ширүүн харцтай ууртай арслан байдаг ба хоёр торны хоорондох нилээн том зайг хаасан модон хаалга хугарах вий гэхээс үстэй толгой өрвөс хийдэг байлаа. Нэг өдөр түүний айдас биелэж модон хаалга хугархад арслан тэр зайн дээгүүр үсрэн орж Жое-ын өмнө ирснээ “Сайнуу, Намайг Пил гэдэг драмын ангийн төгсөгч”: 

– Бэлтгэл. Илтгэлийн өмнө бэлдэх нь цаг баримтлах, илтгэлд дурьдагдах зарим нэр томьёог цээжлэх үр дүнтэй байдаг. Хэрэв шинэхэн илтгэгч бол илтгэлийн үеээр бичлэг хийн өөртэйгээ виртуайль ажилласны эцэст олон алдааг олвоос өөрийгөө хэтэрхий их шүүгээд хэрэггүй гэдгийг санаарай. Бичсэн бичилгээ өөрийн дотны хүнтэй хамт үзэх нь сонсогчийн зүгээс зөвлөгөө өгдөг давуу тал байдаг. Гэхдээ ханатал нь бэлтгэ гэсэн үг биш шүү. Ингэвэл таны илтгэл дэндүү хуурамч болж хувирах аюултай. Илтгэл таны дотроос амьд урсан гарч байх кино шиг л зүйл.

– Жаахан сандрах зүйл байдаг л хэрэг. Олон хүн сандардаг тэд олны өмнө гарч ярихдаа. Илтгэлийн өмнө бэлтгэл хийх нь санамсаргүй алдаа гаргах үүнээс үүдэн сандрах үйлдэлийг бага ч болов сулруулна. Судлаач T Gilovich (Корнеллийн Их Сургууль) -ын судалгаагаар – Хүмүүс сандарсан үед гаргасан алдаагаа маш эмзгээр тусгаж энгийн үеэс томруулан боддог нь батлагдсан байна. Хүн бусдын алдаанаас өөрийн алдааг илүү хүндээр тусгаж авдаг үзэгдлийг spotlight гэж нэрэлдэг бөгөөд илтгэлийн хугацаанд та spotlight гаргачихвал тэр болгон гэмших хэрэггүй ба цааш хэвийн үргэлжлүүлэхийг хичээ. Дэлгэрэнгүй зааврын “59 Seconds” by Prof. Richard Wiseman -ээс авч болно.

– Өөрийн онцлогтой байдал. Та хаана, ямар хүмүүсийн өмнө илтгэл тавих нь тийм ч чухал биш (илтгэгч хүнд бүх хүн ижил сонсогчид) ба өөрийн онцлог байдлыг илэрхийлэх нь муу зүйл биш. Хэрвээ илтгэгч бүр ижил загварын модон хүн шиг байдаг байсан бол тэд Матрикс киноны Агент Смит-ийг санагдуулаад зогсохгүй  хэнч түүний илтгэлийг сонсон цагаа гарзадхыг хүсэхгүй л байх.

– Шудрага байх. Зарим илтгэгчид сонсогчид юу хүсэж, тэд юу сонсохыг хүсэж буйд захирагдан түүнийг илтгэдэг. Шудрага бай, үнэн байдлыг л илтгэ хэдийгээр бусдын бухимдалыг төрүүлэх зүйл байлаа ч түүнийг ил тод илтгэ. Ингэвэл илтгэлийн үр дүн муу гарсан ч тэд таныг хүндлэх болно.

How to Prepare a Killer Presentation with Kensington Solutions | B&H Explora

– Биеийн хөдөлгөөн (body language).  Eye contact-тай хосолж өгдөг зүйл. Илтгэлийн үеээр ярианы агуулгад тохирсон хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг ч ихэвчлэн мартдаг нь бидний буруу биш, дадлагаших л хэрэгтэй. Зарим хүн төрөлхийн гар хөлөө савчин ярьдаг бол зарим нь хэн ярьж буйг мэдэхэд бэрх байхаар ч хүртэл хөдөлгөөнгүй ярьдаг. Харин илтгэхэд энэ хоёрын аль нь ч биш. Илтгэлтэй холбоотой түгээмэл хөдөөлгөөнийг хэрэгтэй цагт хийхийг зөвлөж байгаа юм.

– Ярианы үйлдэлдээ анхаар. Та илтгэх үедээ “ухм, хмм” гэх мэт дуу авиа хэр олон гаргадаг вэ? Гэвч харамсалтай нь ихэнх хүмүүс үүнийгээ мэддэггүй, мэдээж харин  үүнийг сонсогчид анхааралтай ажин сууж байдаг ба зарим нь бүр тоолоод сууж байх тохиолдол гарна шүү.

– Цагаа баримжаал. Цаг барих нь илтгэх чадвар гэхээс илүүгээр таны хэр боловсон, ажил хэрэгч илтгэгч болохыг илэрхийлдэг үзүүлэлт. Бугуйн цаг эсвэл ханын цаг харахад төвөгтэй байдаг бол эсвэл бүр мартдаг ч хүн байдаг. Хэрэв тэдний нэг бол ямар нэгэн танилдаа дохио зангаагаар цагийн баримжээ хэлэх үүрэг өгч болно. Алдартай илтгэгчид голдуу туслахдаа энэхүү үүргийг хариуцуулдаг нь тэд цагийг хүндэтгэж байгаагын жишээ юм.

– Төхөөрөмжүүдийг шалгах. Таны тоглолт эхлэхийн өмнө зөөврийн дискэнд илтгэл байгаа, комьпютер төрөөхөмж хэвийн ажиллаж байгаа болон өрөөний гэрэлтүүлэг тохирсон эсэхийг өөрийн биеээр шалгах хэрэгтэй.

– Байрлал. Өрөөний суудлын байрлал болон прожектор, дэлгэц хоёрын холбогдох өнцгөөс хамааран та хаана зогсохоо шийдэх болно. Ихэвчлэн дэлгэцийн аль нэг талд буюу үзэгчид голлон суусан талын эсрэг талд гэсэн үг.

Prepare your presentation professionally by Ahmeedelsaiid11 | Fiverr

Илтгэл бэлдэх туршлага:

– Цөөн слайд. Агуулгаасаа хэтэрсэн их слайд бэлдэх хэрэггүй. Слайд бүхэн хэрэгтэй мэдээлэл агуулсан эсэх, ижил агуулгатай слайд байвал нөгөөтэй нь нэгтгэж болно. Слайд олон үг агуулах хэрэггүй их бичих шаардлага гарвал 40-өөс хэтрэхгүй байх. Слайд бүр 2 минут авна гэж бодож бэлдээрээ. Хэрэв олон слайд тэр бүхэн их тексттэй байвал түүний хэмжээгээр анхааралтай сонсогчдын тоо буурдаг.

–  Их зүйл бичих хэрэггүй, шаардлагатай гэж үзвэл слайд 25-40 үг багтаах нь нормал бөгөөд энэ нь бүтэн өгүүлбэр бус гол санаануудыг илэрхийлсэн байх нь зохистой байдаг. Хэрэв таны үгийн тоо байх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хойгуур суух сонсогчидод харагдахгүй бөгөөд таныг уншхыг хүлээх ба урт эгнээний сонсогчид тэр болгон бүгдийг уншдаггүй. Иймд сайн слайдууд ганцхан үг багтаасан байх тохиолдол олон.

– Хэрэв шаардлагатай нөхцөл байдал үүсэж илтгэлд тусгагдаагүй сэдэв ярих тохиолдол гарлаа гэж бодоход гараас “W” ба “B” (ихэнх хүмүүс мэддэггүй) үсгүүдийг ашиглан цагаан ба хар дэлгэц тус тус үзүүлэх боломжтой. Энэ нь сонсогчдын хүлээлгийн байдалд оруулах бөгөөд гарч ирсэн слайдыг нууснаар тухайн ярианаас өөр зүйлд сатааруулахгүй байх үүрэг гүйцэтгэж байгаа юм.

– Том үсгийн хэмжээ болон SANS буюу Verdana, Lucida Sans үсгийн фонтуудыг хэрэглэхийг зөвлөж байна. Бүх үсгийг том (capital)-аар бичих гэсний хэрэггүй, үсгийн хэмжээ голчлон 24 байвал зохино.

– Шаардлагатай анхаарал хандуулахыг хүссэн үгээ Bold хэлбэрт эсвэл өнгө өгч болно. Бүх л зүйл хязгаартай учраас хэтэрхий их өнгө ашиглахаас татгалзаарай.

– Эхний слайданд таны илтгэх тухайн илтгэлийн нэр, таны нэр, албан тушаал, газрын нэр болон он сар өдөр байх нь зүйтэй. Эдгээр зүйлсийг орхигдуулснаар хожим таны илтгэлд хэн? хаана? хэзээ? гэдэг асуулт гарч ирнэ.

– Хоёрдахь слайданд анхаарал татах зүйл байвал зүгээр.  Гол зорилго ч юмуу, ганц асуулт байж болох эсвэл таны илтгэл тавих сэдвийн хүрээндэх хэн нэгэн нэрд гарсан хүний үгнээс иш татаж болно.

– Гуравдахь слайд илтгэлийн ерөнхий агуулгыг багтаавал зохино.

– Зураг, диаграмм, тахирмаг (chart) ба ялангуяа хүснэгт ашиглах нь олон зүйлийг их нуршилгүйгээр ойлгомжтой танилцуулах боломж олгодог. Тэдгээр нь маш олон талын тустай бөгөөд та үүнийг гадарлаж байгаа байх.

– Хамааралгүй, төдийлөн онцын ач холбогдолгүй хөдөлгөөнт (animated, flashy) зураг тавих нь сонсогчдыг хэтэрхий татан слайдны гол агуулгад чиглэх тэдний анхаарлыг бууруулдаг. Эсэргээр зөв сонгож чадвал агшин зуур л тэд сэргээд ирдэг билээ.

– Сүүлийн слайд. Энд сонсогчидод талархснаа илэрхийлсэн үг эсвэл холбоо барих email хаяг, байгууллагын веб хуудас болон хэрэв танд хувийн веб хуудас болон блог хуудас байвал түүний хаягийг байрлуулж болно.

Эх сурвалж: Hariultdot.net

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!