Хувь хүний ур чадвар

Хувь хүний хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах гарын авлага-Байгууллагын хэрэгцээнд | Tech-News.mn

Хувь хүний хөгжлийн хөтөлбөр нь хувь хүн өөрийн бие бялдараа хөгжүүлэх мэргэжлийн авъяас ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, замаар ажлын гүйцэтгэлээ сайжруулан байгууллагын эрхэм зорилгын төлөө хамтран хөгжихөд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Хувийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа дараах 3 асуултанд хариулт өгөх байдлаар боловсруулна.
1. Би одоо хаана явж байна?
2. Би юу хийхийг хүсч байна?
3. Түүндээ яаж хүрэх вэ?
Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө нь дараах үндсэн 4 агуулгын хүрээнд боловсруулагдах бөгөөд ерөнхий нэг загварын хүрээнд бичигдэнэ.
1. Ерөнхий мэдлэг, ур чадвар
Ерөнхий мэдлэг ур чадвар гэдэгт дунд түвшиний менежерүүдийн гүйцэтгэж байгаа ажил үүргээс нь үл шалтгаалан зайлшгүй байх шаардлагтай ур чадваруудыг хэлэх ба ур чадвар гэдэг нь мэдлэг, мэдээлэл, дадлага, туршлага, тодорхой байр суурь дээр тулгуурлан үр дүнд хүрэх чадавхи юм.
2. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар
Мэргэжлийн үйлчилгээг стандартын дагуу, хүртээмжтэй, чанартай, үр нөлөөлтэй хүргэхэд зайлшгүй шаардагдах мэргэжилтэн хүнд байвал зохих мэдлэг, чадвар, дадлын нэгдэл цогцийг мэргэжлийн ур чадвар гэж тодорхойлж болох ба тухайн албан тушаал ажил үүрэгтэй нь холбоотойгоор үүсэж байгаа ур чадварыг хэлнэ.
Тухайлбал: Нягтлан бодогч хүнд байх мэргэжлийн мэдлэг, ур чадвар:
-Санхүүгийн прагроамм дээр ажиллах чадвар
-Санхvv, санхvvгийн менежмент
-Бvртгэх, тайлагнах чадвар
-Удирдлагын нягтлан бодох бvртгэл, хяналт
-Татвар, бизнесийн хуулийн мэдлэг
-Аудит
-Тооцооллын хувилбаруудын агуулга, эерэг, сөрөг талууд, хэдийд аль хувилбар нь тохиромжтойг сонгох чадвар гэх мэт
Менежер бүр өөр өөрийн албан тушаал, хийж гүйцэтгэж байгаа ажил үүргээсээ шалтгаалан шаардлагатай, дутагдалтай мэдлэг ур чадвараа сайжруулах төлөвлөгөө боловсруулна.
3. Эрүүл мэнд, бие бялдарын хөгжил
Эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд суралцах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай болох, илүүдэл жингээ хасах, эрүүлжих зорилгоор идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх буюу спортын ямар нэг төрлөөр хичээллэх, фитнессд явах, ажлын байран дахь дасгал хөдөлгөөн хийх гэх мэт үйл ажиллагааг төлөвлөнө.
4. Санхүү
Мөнгө санхүүгийн асуудалд санаа зовохооргүй түвшинд хүрсэн байхын тулд хувийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулна. Тухайлбал: Хадгаламж нээлгэх, зээл авч түүнийгээ зөв зохистой зарцуулан мөнгөө өсгөх гэх мэт зорилго, үйл ажиллагаагаа төлөвлөнө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!