Хувь хүний ур чадвар

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР | Tech-News.mn

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.
а. Өгүүллийн нэр
б. Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
в. Хураангуй
г. Түлхүүр үг
д. Оршил
е. Өгүүллийн үндсэн хэсэг
ж. Дүгнэлт
з. Ишлэл татсан ном, зохиолын нэрс
и. Зохиогчийн тухай.
1. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг /график болон фото зураг/, хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297×210мм (A4) хэмжээтэй 7 хуудсанд багтсан байна.
2. Өгүүллийг зөвхөн Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2003 программыг ашиглан Arial, Times New Roman / фонт, 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
3. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
4. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
5. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.
6. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
7. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
8. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.
9. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь
дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
10. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
11. Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ. Зааварт хэрэглэгдсэн зарим үг, хэллэг,ухагдахууны талаарх тайлбар
– өгүүллийн хураангуй- Энд тухайн өгүүллийн агуулгыг товчлон 15 мөр, 200 үгэнд багтаан бичнэ.
– өгүүллийн оршил- Өгүүлэлд авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол
онцлогуудыг бичнэ.
– түлхүүр үг – тухайн өгүүллийн утга санааг илэрхийлэх боломжтой үг
– зүйл – нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн өгүүлбэрийн цогц эсвэл нэг еnter командаас
нөгөө enter команд хүртэлх хэсэг (Paragraph)
– зэрэгцүүлэх- баримт бичгийг мөрүүдэд байрлуулах горим
– баруун талд зэрэгцүүлэх (align right)
– зүүн талд зэрэгцүүлэх (align left)
– баруун болон зүүн талд зэрэгцүүлэх (justify)
– мөр голлох -тухайн мөрөнд голлуулан бичих горим (center)
– suna centurion- өгүүллийг бичих үсгийн фондын нэр
– pt – үсгийн өндрийг илэрхийлэх нэгж
– header-дээд хэсгийн мэдээлэл
– fooder – доод хэсгийн мэдээлэл
– footnote- баримт бичгийн хуудасны доод хэсэгт хийгдэх зүүлт, тайлбар
– sp- мөр хоорондын зайг илэрхийлэх нэгж (1sp, 1.5 line, double, at least, exactly)
-dpi- зургийн чанарыг илэрхийлэх нэгж (нэг инч зайд агуулагдах цэгийн тоо)
– *.tif, *.jpeg, *.bmp, *.gif зургийн файлын өргөтгөл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!