Бизнес загвар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕСИЙН ЗАГВАР | Tech-News.mn

Зөвлөх үйлчилгээний бизнесийн загварын талаар өөрийн бодлоо энд сийрүүлэхийн өмнө coaching, mentoring, consulting нэр томьёоны ялгааг тайлбарлах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Эдгээр хэллэгүүд нь харилцагчаасаа асуулт асуух, тэднийг идэвхитэй сонсох, үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийх нийтлэг үйл явцуудтай боловч харилцагчид чухам ямар хэрэгцээ шаардлага байгаагаас шалтгаалаад өөр өөр арга барилыг ашиглах мэргэшлийн чиглэлүүд юм.
COACHING/ДАСГАЛЖУУЛАГЧ – Харилцагчынхаа үзэл бодлыг сонсох, өдөөх болон бүтээлч хамтын үйл явцаар тэдний хувийн болон мэргэжлийн нөөц боломжийг өргөжүүлэх, өдөөх зорилготой. Дасгалжуулагчийн хэд хэдэн төрөл байна: Амьдралын, бизнесийн гм
MENTORING/ЧИГЛҮҮЛЭГЧ– нь өөрийн туршлагаа хуваалцах, харилцагчийн ур чадварыг хөгжүүлэх, чиглүүлэх үүрэгтэй.
CONSULTING /ЗӨВЛӨХ– Мэргэжлийн болон техникийн зөвлөгөө, санал өгөх эксперт бөгөөд тухайн асуудалд болон одоогийн шийдэл дээр ажилладаг. Зөвлөх үйлчилгээ нь дасгалжуулагчаас өөр, дасгалжуулалтын үр дүн бол харилцагч өөрөө шийдлээ олдог.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ НЬ Хүний нөөц, Санхүү, Маркетинг, Бизнес гэх мэт салбар бүрээс хамааран олон төрөл байдаг байх нь. Зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүмүүс болон мэргэжлийн байгууллагууд нь мэдээж тухай салбартаа дадлага туршлагатай, мэргэжлийн ур чадвар, мэдлэг өндөр байх нь тодорхой.
Манай монголд Зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа үйл явц нь голдуу өөрийн хамтрагчийн болон салбарын хамтын сүлжээгээр дамжуулан харилцагчтайгаа холбогдож, тодорхой хугацааны гэрээ байгуулан, байгууллагын удирдлагууд болон багийн гишүүдийг үйл ажиллагаанд чиглэл өгөх, дэмжлэг үзүүлэх байдлаар ажиллаж байна.
Дэлхийн нийтийн чиг хандлагаар зөвлөх үйлчилгээний үндсэн загвар илүү INNOVATION AND TECHNOLOGY BASED CONSULTANCY рүү шилжиж байгаа бөгөөд дараах үндсэн 4 загвар ашиглагдаж байна.
1. Орчин үеийн чиг хандлага руу танай бизнесийг чиглүүлэх, салбартаа хамгийн сайн ажиллаж байгаа бизнесийн загварыг тухайн бизнес дээрх бенчмаркинг хийх
2. Танай бизнест байгаа нөөц болон мэдлэг ур чадварыг ашиглан бизнесийн шинэ чиг хандлага руу хөтлөх
3. Танд байгаа үндсэн нөөц дээр чинь тулгуурлан шинэ тогтвортой орлогын урсгалыг бий болгох
4. Харилцагчдийнхаа эрсдлийг бууруулах замаар, тэдний амжилтыг өөрийнхөө амжилттай үйл ажиллагаатай нягт улдуулах замаар үнэ цэнийг бүтээх

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!