Төхөөрөмж

iPhone худалдаж авахдаа зайлшгүй анхаарах 7 зүйл

Шинэхэн iPhone худалдаж авах нь энгийн нэг хэрэглээ гэхээс илүү өөртөө оруулж буй чухал хөрөнгө оруулалтуудын нэг болжээ. Өдөр тутам утсаар ярих, мэссэж бичихээс гадна iPhone-оороо мэргэжлийн мэт зураг авалт хийх, хамгийн сүүлийн үеийн апп-ууд ашиглах гэх мэт улам л хэрэглээнд хялбар болсоор.

Тиймээс шинэхэн iPhone худалдаж авахаар төлөвлөж буй танд тус болох зайлшгүй анхаарах 7 зүйлийг жагсаалаа.

#1 Өнгөний сонголт

Ихэнх хүмүүс iPhone сонгохдоо хамгийн түрүүнд техник үзүүлэлтэд анхаардаг. Үүнээс гадна өөрт таалагдсан өнгө бүхий загварыг сонгох нь аятайхан худалдан авалт болно гэдэгт итгэлтэй байна. Ихэвчлэн хүмүүс хар эсвэл цагаан, алтлаг буюу Gold өнгийг сонгодог. Харин Apple компанийн хувьд сүүлийн үеийн загварууддаа илүү олон өнгөний сонголтыг оруулж өгчээ.

#2 Бусад хэрэгтэй үзүүлэлтийг жагсаах

Apple компанийн гар утаснууд интернетэд хандахад хурдтай, гацалтгүй ажиллагаа, гайхалтай дэлгэц, ямар ч видео тоглуулахад асуудалгүй байдаг. Үүнээс гадна таны хэрэгцээг хангах бусад шаардлагатай үзүүлэлтүүдийг сайтар лавлаж мэдэж аваарай.

#3 Баталгаат хугацаа

Баталгаат хугацаа хамгийн чухал. Таны iPhone-д ямар нэг асуудал гарахад тэр дор нь шийдэх, засварлуулах боломжтой байх нь зүйтэй.

#4 Хангалттай багтаамжтай эсэх

Худалдан авалт хийх үед хүмүүс ихэвчлэн үнэ болон харагдах үзэмжид анхаарал хандуулдаг. Гэхдээ хамгийн чухал нь хэрэгтэй олон төрлийн апп, зураг, видео болон бусад зүйлсийг багтаах хангалттай багтаамжтай эсэх юм. Их багтаамжтай нь илүү үнэтэй байдаг ч таны хэрэглээнд зөв хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

#5 Онцгой өдрүүдэд худалдан авалт хийх

Ихэнх хүмүүс зул сараар худалдан авалт хийвэл илүү их хэмнэнэ гэж боддог. Apple компанийн хувьд хамгийн сүүлийн үеийн загварууддаа тэр бүр хямдрал зарлаад байдаггүй.

#6 Үйлдлийн систем

Хэрэв та USED буюу өмнө нь ашиглагдаж байсан iPhone худалдаж авах гэж байгаа бол үйлдлийн систем нь сүүлийн үеийн шинэ App-ууд татаж ашиглахад асуудалгүй эсэхийг заавал нягтлаарай. Одоогийн iPhone-ын шинэ загварууд хамгийн сүүлийн хувилбар буюу iOS 16 үйлдлийн системтэй болсон шүү.

#7 iPhone шинэ загварын нээлт

Apple компани жил бүр цоо шинэ загваруудаа ар араас нь зарлаж байгаа. Шинэ загварын нээлтүүд онлайнаар явагддаг тул та тэр бүр хоцрогдохгүй л болов уу.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!