Төхөөрөмж

Зургийн таблет | Tech-news.mn

Зургийн таблетын санаа анх 1900 онд үүсч байжээ. Технологи хөгжлийг даган 2000 оны эх буюу 21-р зууны мэдээллийн эрин зуунд ч бага багаар хөгжсөөр байв.

Зургийн таблетны хамгийн алдартай брэнд WACOM нь 1984 онд анхны зургийн таблетаа гаргаж байжээ.

Нягтралын тухайд: Одоогийн зургийн таблетууд үзүүлэлтийн хувьд маш өндөр. Өөрөөр хэлбэл даралт мэдрэх чадвар нь 8192 (Pressure level) буюу бал болон таблет хоорондын даралтын ялгааг тийм өндөр нарийвчлалаар мэдрээд үзэгний нарийн болон өргөн гаралтыг компьютерийн өгөгдөл рүү шилжүүлнэ гэсэн үг юм.  Энэ нь энгийн харандаагаар цаасан дээр зурахаас ч хавьгүй илүү. Үнэндээ яг мэргэжлийн (яг бүр world class, professional түвшний) уран зураг, анимешн, зар сурталчилгаа хийх гээгүй л бол энэ үзүүлэлт нь өөрөө ахадсан үзүүлэлт юм.

Хэмжээний тухайд: Хэмжээ бол зургийн таблетийн нэг чухал үзүүлэлт.  Хэмжээ нь жижгээсээ томрох тусмаа үнэ нь нэмэгдэж байгаа. Мэдээж талбай томрохын хэрээр нарийн мэдрэгчийн материал нэмэгдэх тул үнэтэй байх нь гарцаагүй юм. Том зургийн таблет авснаар та илүү том орчинд ажиллах боломж олдоно. Бас л нөгөө дээр дурдсан мэргэжлийн түвшинд. Харин зургийн таблетийг инженерүүд PDF зурагт засвар тэмдэглэгээ хийх, оюутнууд лекцээ ноороглон тэмдэглэгээ хийх, багш нар онлайн хичээлд ашиглах зэргээр ашиглах үед, бүр зураг зурсан ч заавал том дэлгэцтэй байх шаардлагагүй. Учир нь та MOUSE-н курсорыг (чиглүүлэгч сум) тухайн хэсэгт аваачиж байгаад бичиж тэмдэглэгээ хийхэд хамгийн жижиг дэлгэцтэй зургийн таблет байсан ч болно. Харин ч ширээн дээр бага зай эзлээд бүр амар болно гэсэн үг. Бүр авч явахад ч илүү авсаархан.

Нэмэлт товчлуурууд: Компьютерийн кейбордын дээд хэсэгт бидний төдийлэн хэрэглэдэггүй F1-F12 дугаартай товчлуурууд (programmable buttons) байдаг билээ. Эдгээр нь биднийг ажиллаж байх үедээ механик үйлдлийг хөнгөвчлөхөд зориулсан товчлуурууд юм. Зургийн таблетийн эдгээр товчлуурууд нь мөн нэгэн адил ажиллах явцад таны ажлыг хөнгөвчлөх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл та Photoshop дээр ажиллаж байхдаа үзэгний хошуугаа өргөсгөж нарийсах зэргээр эдгээрийг тохируулж болно гэсэн үг юм. Харин яг өөрийн хэрэглээгээ бодолцож үзээд үнэхээр надад ийм олон товчлуурууд хэрэггүй гэж үзвэл заавал олон товчлууртайг нь сонгох шаардлага байхгүй.

Дэлгэцтэй таблет: Зургийн таблетийн хамгийн идеал консепц бол мэдээж дэлгэц дээрээ шууд зурах. Энэ ч угаасаа хүн төрөлхтний бичиг соёл, уран зургийн уламжлалт хэв маягтай холбоотой. Зургийн таблет авахаар шийдсэн хүмүүс шууд л ийм таблетыг л авах хэрэгтэй гэж боддог. Гэвч бүхий л хүмүүст тулгардаг саад нь эдгээр нь МАШ ҮНЭТЭЙ. Угаас маш нарийн боловсронгуй технологи учраас ийм үнэтэй байдаг нь ойлгомжтой. Хэрвээ ийм таблет хямдхан байвал нягтрал муу, чанаргүй байх нь түгээмэл. Ийм үнэтэй таблетийг хэн хэрэглэдэг вэ гэхээр нөгөө л мэргэжлийн хүмүүс. Дэлгэцгүй байлаа гээд бид тэмдэглэл хийж, зураг зурж чадахгүй гэж үү. Ихэнх хүмүүст мэдээж хэцүү юм шиг төсөөлөгдөнө. Яг үнэндээ үгүй юм. Бид mouse-н курсороор хүрэхийг хүссэн зүйл рүүгээ чиглүүлж хөдөлгөхдөө mouse-руугаа байнга хардаг уу? ҮГҮЙ. Дэлгэцгүй зургийн таблет үүнтэй л адил. Дөнгөж эхлээд хэрэглэхэд бага зэрэг эвгүй ч дасахад бүтэн өдөр ч шаардахгүй.

Брэнд сонгох талаар: Эргэлзээгүй WACOM. Яг л гар утас авч буй хүнд Iphone л ав гэж хэлэхэд надад ямар нэгэн хариуцлага ирээдүйд мэдрэгдэхгүй шиг. Харин би хүнд Redmi ав, чанартай шүү гэж хэлвэл бага зэргийн айдас мэдэрнээ дээ. Яагаад WACOM вэ гэхээр энэ бол зургийн таблетийг хөгжүүлэхэд цорын ганц нөлөө үзүүлсэн, ихэнх технологийнх нь патентийг эзэмшсэн луугар компани юм чинь. Эсрэгээрээ зургийн таблет хэрэглэхэд надад брэндийн нэр хүнд, патенд зэрэг нь хамаагүй ээ, би зүгээр ижилхэн чанартай хямдхан таблет авмаар байна гэж бодож байгаа хүн байна уу? Тэгвэл HUION гэдэг брэндийг зөвлөнө (Гар утасны брэндээрээ зүйрлэвэл SAMSUNG). Уг брэнд нь 2011 онд үүсгэн байгуулагдсан Хятад улсын брэнд юм (Хятад л бол муу гэсэн бодол байвал энэ брэнд дээр орхичих, харин энэ төрлийн хятад муу брэндүүд байгаа). Товчхон WACOM-той харьцуулахад 2 дахин хямдхан. Гэхдээ чанар болоод үзүүлэлтийн хувьд маш өндөр үнэлгээтэй (international rank) байдаг юм байна лээ. Товчхон түүх хуваалцахад манай дэлгүүр анх (3 жилийн өмнө байх) WACOM tablet нийлүүлж эхлэсэн юм. Тэр үед WACOM-н хэт өндөр үнэ нь ч нөлөөлсөн үү борлуулалт маш муутай, хэрэглэгч ч багатай байсан. Гэтэл зургийн таблет гэдэг технологийн хэрэгцээ улам үүсээд, чухал технологи учраас яг хэрэгтэй залуучуудад нь түгээхийг хүсэж байсан ч ашиггүй байсан тул олон судалгаа хийсний үндсэн дээр HUION брэндийг саяхнаас сонгож оруулж ирдэг болсон юм. Сонгосон гол шалтгаан нь үнэ болон чанар байсан. Үүнээс гадна бас WACOM, HUION-ы гол өрсөлдөгч нь XP-Pen гээд брэнд байгаа, бүх үзүүлэлтээрээ HUION-той ойролцоо.

Загвар сонгох талаар: Зургийн таблет худалдан авахаар сонирхож буй хүмүүст тус болохоор мэдээллийг дээр хүргэлээ. Энэ талаар бага ч болов төсөөлөлтэй болсон байх гэж бодож байна. Манайх ихэнх хүмүүсийн санаа бодол, сэтгэгдэл дээр суурьлан, мөн одоогийн нөхцөл байдалд онлайн хичээл сургалтанд илүү хэрэгцээтэй байгаа учраас одоогоор H430P, H640P загваруудыг борлуулж байгаа. Хэрвээ та яг л өөрийн хэрэгцээ чинь дээр дурдсан шиг бол дараах загварууд яг таны хэрэглээнд нийцнэ гэдгийг аминчлан хэлэх байна.

Хүн болгонд нэг юм авч байгаа юм чинь гайгүйг нь авчихья гэсэн бодол байдаг шүү дээ. Харин та яг хэрэгцээгээ мэдэрч хямдхан мөртлөө гайгүйг нь авах боломжтой гэдгийг л ойлгуулахыг хичээлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!