Мобайл

IPHONE УТСАА ЗАРАХДАА ДОТОРХ МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ УСТГАХ ВЭ? 

Хуучин утсаа өөртөө хадгалахгүй л бол мэдээлэл өгөгдлийг заавал бүрэн арилгаж байгаарай. Ингэснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлээс сэргийлнэ.

Хуучин утсан дээрх мэдээлэл өгөгдлүүдээ бүгдийг нь шинэ утас руугаа шилжүүлж авсны дараа iPhone дээрх өгөгдлөө дараах аргаар бүрэн бас зөв устгаарай.

Settings – General хэсэг рүү ороод хамгийн доор нь байгаа Reset гэсэн дэд цэс рүү орно. Тэгээд Erase All Content and Settings гэснийг дараарай.

iCloud буюу Apple-ийн клауд сан руу өгөгдлөө хадгалах сонголт гарч ирнэ. Шаардлагатай бол Backup Then Erase гэсэн сонголтыг дарна. Шаардлагагүй бол шууд л Erase Now гэснийг дарчхаж болно. Ингээд утсанд нэвтрэхэд ашигладаг 4–6 оронтой нууц үгээ хийнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Санал болгох
Close
Back to top button
error: Хамгаалагдсан !!