Мобайл

IPHONE УТСАН ДЭЭР ХЭНЭЭС ДУУДЛАГА ИРСНИЙГ ХАРАЛГҮЙГЭЭР МЭДЭХ ТОХИРГОО

IPhone утсан дээр дэлгэцээ харалгүй хэнээс дуудлага ирснийг мөн утсаа халаасанд хийгээд явж байх үед хэн залгасныг мэдэж болох тохиргоог хуваалцъя.

Энэ нь Vibration буюу чичиргээний тусламжтай хүмүүсээ тохируулснаар чичиргээ хийж байгаа байдал өөр өөр байх юм. Ингэхийн тулд дараах зааврын дагуу үйлдлийг гүйцэтгээрэй.

  1. Contacts хэсэг рүү ороод чичиргээг өөрчлөх хүний нэр дээр дарна
  2. Зүүн дээд буланд байрлах edit дээр дараад доошоо гүйлгэнэ
  3. Ringtone доор байрлах Vibartion Default дээр байх бөгөөд Default дээр дарж орно
  4. Доош гүйлгэнгүүт Custom гэдэг хэсэг дээр Create New Vibration дээр дараад өөрийн хурууны даралтаар чичиргээг тохируулна. Сонсож үзэх бол Play дээр дарна
  5. Save дээр дараад хадгална. Ингээд таны тохируулсан чичиргээ тохируулсан хүн дээрээ дугарах болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!