Мобайл

Утасны батарей хурдан муутгаж, нураадаг буруу хэрэглээнүүд

Ашиглагдаж байгаа утасны батерейн эдэлгээг цэнэглэх давтамжаар нь хэмждэг бөгөөд батерейгаа удаан хэрэглэхийн тулд хэзээ ч 100 хувь болтол нь цэнэглэж бас 0 хувь болтол нь цэнэглэхгүйгээр хэрэглэх нь учир дутагдалтай юм.Ингээд утсаа цэнэглэх үедээ гаргадаг алдаагаа засч, батарей нурахаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг уншаарай

1. Цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг

Цэнэглэгч залгуурт залгаатай байх үед утас цэнэглээгүй байсан ч цэнэг хураасаар байдаг. Энэ нь таны цахилгааны төлбөр нэмэгдэхээс гадна нь цэнэглэгч нь аажмаар хуримтлагдсан дулааныг гадагшлуулснаар галын аюул нүүрлэх юм уу эсвэл өрөөний чийгийг багасгах аюултай. Түүнчлэн богино холбоос үүссэнээс болж гал түймэр гарч болзошгүй. Хэрэглээгүй тохиолдолд цэнэглэгчээ залгуураас салгаж байгаарай.

2. Батерейг 100% болтол нь цэнэглэдэг

Хэрэв та утсаа цэнэглэх бүртээ 100% болгодог бол ашиглалтын хугацааг нь богиносгож байна гэсэн үг. Учир нь батерей бүрд цэнэглэх тодорхой давтамж гэж байдаг бөгөөд хэрэв та үргэлж 100% болтол нь цэнэглэдэг бол тухайн давтамжийн хугацааг хурдан дуусгаж байна гэсэн үг. Ерөнхийдөө утсаа сард нэг удаа бүрэн цэнэглэж, бусад үед цэнэгийг нь 20%-80% хооронд хадгалах ёстой.

3. Утсаа унтартал нь дахиж цэнэглэдэггүй

Утасны цэнэгийг 0% болгох нь тийм ч сайн зүйл биш юм. Өмнө нь хэлсэнчлэн лит суурьтай хамгийн сүүлийн үеийн батерейнд цэнэгийн эргэлт гэж байдаг. Хэрэв утсаа унтартал нь цэнэглэдэггүй бол та төхөөрөмжийнхөө наслалтыг бага багаар багасгасаар байна л гэсэн үг.

4. Утсаа шөнөжин цэнэглэж орхидог

Хэрэв та утсаа шөнөжин цэнэглэж орхидог бол цахилгаан үрэхээс гадна утасныхаа зайг цэнэглэх шаардлагатай хэмжээнээс нь хэтрүүлэн цэнэглэх сөрөг талуудтай. Энэ нь өнөөх л батарей цэнэглэх эргэлтийг эвдэж байдаг. Утсаа цэнэглэж орхиж болохгүй өөр нэгэн том шалтгаан бол хэт халалтаас сэргийлэх явдал юм.

5. Утсаа цэнэглэж байхдаа оролддог

Утсаа цэнэглэж байхдаа оролдох нь хамгийн буруу юм. Энэ нь батерейг хэт их ачаалал авахад хүргэдэг бөгөөд 2 үйлдлийг нэг дор ачааллах шаардлагатай болгодог. Хэрэв хэн нэгэн тань руу залгавал утсаа залгуураас нь салгаж яриад, ярьж дуусмагцаа эргээд залгахыг зөвлөж байна.

6. Цэнэг нь 20%-иас доошлоогүй байхад цэнэглэдэг

Утсаа байн байн цэнэглэх нь маш буруу юм. Учир нь ингэснээр мөн л батерейн ажиллах боломжит хугацааг багасгаж байдаг. Батерейг ашиглах хамгийн сайн арга бол зөвхөн шаардлагатай үед л цэнэглэх явдал бөгөөд энэ нь 20%-иас бага, гэхдээ хамгийн багадаа 5%-иас дээш байх ёстой.

7. Утсаа кэйстэй нь хамт цэнэглэдэг

Батерейн хамгийн том дайснуудын нэг бол кэйстэй нь цэнэглэснээс болж үүсдэг халалт юм. Энэ нь зөвхөн батерейг халаагаад зогсохгүй утасны бусад дотоод бүрэлдэхүүн хэсгүүдийг ч мөн халахад хүргэдэг. Утсаа цэнэглэхээсээ өмнө батерейгаа амьсгалуулах зорилгоор кэйснээс нь салгаж байгаарай.

8. Та хямд, таарахгүй цэнэглэгч ашигладаг

Утсанд өөрт нь таарсан цэнэглэгчийг өөр брэндийн цэнэглэгчээр солих эсвэл өөр загварт зориулагдсан цэнэглэгч хэрэглэх зэрэг нь маш буруу юм. Хэрэв та зөв цэнэглэгч ашиглахгүй бол утсанд хэт их эсвэл бага цэнэг орж бидний хэлж заншсанаар нурах аюултай. Хамгийн сайн цэнэглэгч бол таныг утсаа авах үед анх дагалдаж ирсэн цэнэглэгч юм. Хэрэв тэр цэнэглэгчээ эвдсэн эсвэл алга болгосон тохиолдолд ижил загварын оригинал цэнэглэгч авах хэрэгтэй.

9. Үйл ажиллагаа нь тодорхой бус, батерейнд зориулсан апп хэрэглэдэг

Батерейн ажиллагааг дэмждэг үнэгүй аппууд олон байдаг ч чухам зөвийг нь хэрэглэж байна уу гэдгээ сайтар нягтлах хэрэгтэй. Чухам ямар газар хөгжүүлэгдэж буй нь үл мэдэгдэх үнэгүй аппууд баттерейг ачааллуулж, утсан дээр зар сурталчилгаа гаргах зэргээр сөрөг үр дагавартай байх боломжтой. Апп ашиглахын өмнө эх үүсвэрийг нь найдвартай эсэхийг шалгах хэрэгтэй.

10. Та зөөврийн компьютерээсээ утсаа цэнэглэдэг

Зөөврийн компьютерт утсаа цэнэглэснээр ердийн залгуур ашиглахаас илүү удаан хугацаа шаардагдах бөгөөд энэ нь батерейг хурдан цэнэглэх горимыг идэвхжүүлдэггүй. Утсаа хурдан цэнэглэхийг хүсэж байгаа бол хананы залгуур ашиглаж байгаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!