Мобайл

Ухаалаг утас ашиглан зураг авах

2011 онд Родэ Айланд-д амьдардаг Синтиа гэх эмэгтэй өөрийн сонирхлоор эсгийгээр оёсон тоглоомуудаа интернэт ашиглан худалдахыг хүсчээ. Синтиагийн нөхөр нь зурагчин мэргэжилтэй бөгөөд Хэд хэдэн удаа мэргэжлийн DSLR камер ашиглаж өөрийн бүтээлийн зургийг авах гэж оролдсон хэдий ч хэтэрхий их тохиргоотой тул ойлгоход хэцүү байсан гэсэн шалтгаанаар зургаа нөхрөөрөө авхуулдаг байжээ. Гэхдээ Синтиа өөрийн урласан бүтээлийн зургийг өөрөө илүү гоё нарийвчлалтай авхыг хүсч байв. Тиймээс Синтиа Iphone утас худалдан авчээ.
Синтиа интернэтээр худалдаа хийх гэж байгаа тул зураг маш чухал гэдгийг хамгийн сайн ойлгож байсан тул өөрийн шинэ iPhone утастайгаа зураг авах тухай суралцаж эхлэв. Гэтэл iPhone утсаараа авсан зурагнууд нь өөрийнх нь бодсон шиг тийм ч мэргэжлийн болж чадахгүй байлаа.

Шийдэл

Гэрэлтүүлэгт хөрөнгө оруул: iPhone-ий бага гэрэлтэй үед зураг авах горим нь хэтэрхий муу байсан тул тэрээр 3 ширхэг гэрэл 125$-оор худалдан авав. Тэгээд тэрээр өөрийн гэрийн буланд гэрлүүдээ байрлуулан суралцаж эхэлсэн юм.

Зөв цагт зураг авах

Хэрэв гадаа зураг авч байгаа бол Синтиа өглөө эрт гэрэл багатай үед зураг авдаг байлаа. Хэрэв өдөр болвол гэрэл хэт хурц болдог тул маргаашийг хүлээдэг болов.

Ойроос ав

Синтиа гадаа зураг авч байхдаа бүтээлээ газарт байрлуулаад утсаа ойролцоо газарт байрлуулан зураг авдаг байв. Тэр хэлэхдээ Би зураг авахдаа аврага биетэн дээрээс харж байгаагаар биш тэдний ертөнцөд орж зураг авдаг. Хэрэв тэдний хэмжээнд хүрч чадвал энэ нь илүү дээр гэж боддог. Хэрэв хэт холоос татаж авбал зурагны чанарт муугаар нөлөөлдөг. Ойроос нарийвчилж авхын тулд iPhone-д зориулсан макро линз ашиглан зураг авдаг. Утас тогтоогч хөл нь сарнилтгүй илүү тод зураг авхад тусалдаг.

Сэдэвтэй зураг авах

Утсаар авч байгаа тохиолдолд хэрэв зөв өнцөгөө олж чадвал сэдэв үүсгэн авхад хялбар байдаг. “Миний зураг авахдаа баримталдаг гол зарчим нь нэг зургаар байж болох хамгийн их мэдээллийг өгхийг хүсдэг. ” гэж Синтиа хэлсэн байна.


Хэзээ ч хамаагүй зураг авах

iPhone-ий хамгийн том давуу тал нь хэзээ ч зураг авах боломжтой бөгөөд энэ нь хөгжилтэй байдаг. Синтиа өглөө алхаж байхдаа, эсвэл гэнэт онгод орсон үедээ зураг авалтуудаа хийдэг.

Утсаараа зураг засах

Утсандаа нэмэлт апп-ууд татан зураг засхад ямар хялбархан байдгийг та хийж үзээд гайхах болно. Синтиа хэлэхдээ Зураг таслах, гэрэл нэмэх зэрэг зураг засах ажлыг утсаар хийхэд илүү амар хялбар байдаг.

Үр дүн

Синтиа өөрийн студидээ өөрийн мэдрэмжээ шингээсэн зургуудаа авч онлайн дэлгүүртээ байршуулснаараа 8000 захиалга авсан байна. Синтиа студийн зураг, байгальд авсан lifestyle зурагтай хослуулан оруулдаг бөгөөд бүгдийг нь өөрийн iPhone-оор авсан юм. Мөн нарийвчилсан зураг болон жижигхэн дүрүүдээ амьлуулан сэдэв үүсгэн авдаг нь илүү зугаатай байдаг гэж Синтиа хэлсэн байдаг. iPhone утас надад бүтээлээ өөрөө амьдруулах эрх чөлөөг өгсөнд би маш их баяртай байдаг. Мөн тэр iPhone-ий шинэ загвар бүрийг алдахгүй авдаг нь илүү сайн зураг авах боломжийг олгоно гэж итгэдэг.

Эх сурвалж: Geru Blog

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!