Цахим мөнгө

Биткоины үнэ тавдугаар сараас хойш анх удаа 50000$ давлаа

Олон сарын турш уналттай байсан криптовалютын үнэ өсөж, Биткоин 50000 ам.долларын үнэ хүрлээ.

Энэ нь тавдугаар сарын 15-нд Биткоины үнэ 50000 ам.доллароос унаснаас хойш эргэн өсөж, төдий үнэ хүрсэн анхны тохиолдол юм. Уг өсөлт нь Эфериум, DOGE коинуудад ч нөлөөлсөн бөгөөд Эфериум гэхэд л 3 хувиар, DOGE коин 2 хувиар өссөн байна.

Ханшийн өсөлтийг мөн PayPal-ын мэдэгдэлтэй холбоотой гэж үзэж байгаа ажээ. PayPal-ын зүгээс Их Британи улсад Биткоин, Эфериум, Лайткоин, Биткоин каш зэрэг 4 төрлийн криптовалютыг зарах, хадгалах, худалдаж авах болох нөхцөлөөр хангахаар болсноо зарласан юм.

Биткоины хувьд өнгөрөгч хэдэн сар тун ёозгүй байсан ба өнгөрөгч дөрөвдүгээр сард 65000 ам.долларын үнэ хүрч байсан криптовалют зургадугаар сар гэхэд 28000 ам.доллар болтлоо унасан билээ.

Тийнхүү өнгөрөгч долоо хоногуудын турш 30000-40000 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан Биткоин сүүлийн сараас дорвитой өсөж байгаа нь энэ ажээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!