Цахим мөнгө

АНУ дахь криптовалютын хамгийн том бирж Coinbase IPO хийнэ | Tech-News.mn

АНУ дахь криптовалютын хамгийн том бирж Coinbase IPO хийхээ мэдэгдлээ. Тус IPO-н үнэлгээ нь 100 сая ам.доллараас /284 тэрбум төгрөг/ давж магадгүй байгаа бөгөөд энэ оны хамгийн том IPO байж болзошгүй юм.

Тус компанийг Airbnb-гийн инженер байсан Брайан Армстронг, Goldman Sachs-ын худалдаачин байсан Фред Эрсам нар 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд криптовалютын гүйлгээ, хөрөнгө оруулалтыг илүү хялбар, ашигтай, шударга болгохыг зорьсон юм.

Одоо тус биржээр 43 сая хувь хэрэглэгч, 7000 гаруй байгууллага үйлчлүүлэх болж дэлхийн 100 гаруй орны 115 мянган түнштэй хамтран ажиллаж байна. Криптовалютуудын үнэ өссөнөөр тус Coinbase-н орлого 2020 онд 1.3 тэрбум ам.долларт хүрч 322 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

Армстронг IPO зарлах тухайгаа хэлэхдээ ӨНӨӨГИЙН САНХҮҮГИЙН СИСТЕМД ӨНДӨР ТӨЛБӨР, ТЭГШ БУС БАЙДАЛ, ХҮЛЭЭЛТ ЗЭРЭГ ХҮНДРЭЛҮҮД ТУЛГАРДАГ. ХЭРЭВ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ЯМАР Ч КОМПАНИ, УЛС ОРОНД ЗОХИЦУУЛАГДАХ БОЛОМЖГҮЙ НИЙТЛЭГ СТАНДАРТТАЙ БАЙСАН БОЛ ИЛҮҮ ШУДАРГА ЧӨЛӨӨТ ХАРИЛЦАА БИЙ БОЛЖ ХҮН ТӨРӨЛХТӨН ХУРДАЦТАЙ ХӨГЖИНӨ хэмээжээ.

Компанийн IPO хувьцаа ирэх сард NASDAQ бирж дээр зарагдаж эхлэх аж.

Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!