Цахим мөнгө

БИТКОЙН гэж юу вэ? | Tech-News.mn

Биткойн гэдэг нь онлайнаар ашиглагддаг цахим мөнгө, энэхүү цахим мөнгийг ашиглан юу л бол юуг авч болно: Хоол хүнс, ундаа, тавилга, Ферарри машин ч гэсэн авч болох юм.

Биткойныг анх 2008 онд хэсэг программистууд бичжээ. Улмаар Сатоши Накамото гэдэг нэрийн доор олон нийтэд тархсан ч гэсэн жинхэнэ биткойныг бүтээсэн хүн Япон биш харин барууны гаралтай хүн гэж ярьдаг.

Nakamoto-ийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг юм. Зарим нь Америйн Тагнуулын Төв Газар (NSA) байдаг ч гэж хардах  хүмүүс ч бий. Бүр түүний нэрийг Samsung, Toshiba, Nakamichi, Motorola гэх дөрвөн компанийн нууц үйл ажиллагаа гэж ярих ч хүмүүс байдаг.

Биткойн-н цаана зөвхөн тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Цаасан мөнгөний цаана алт байж, үнэ цэнэтэй болгодог бол Bitcoin-ийг үнэ цэнэтэй болдог зүйл нь түүний сүлжээ юм.

Биткойны бусад мөнгөн валютаас ялгарах хамгийн гол зүйл нь Биткойн-г зохицуулах банк гэж байхгүй. Энэ нь ямар ч төв банкнаас хамааралгүй гэсэн үг юм.

Монгол төгрөг Монгол Банкнаас хамааралтай, бусад валют ч гэсэн төв банкныхаа бодлоготой шууд уялдаатай байдаг, харин биткойн нь decentralized буюу төвийн бус, цэвэр эрэлт нийлүүлэлтээс үнэ ханш нь тогтоно. Бас нэг ялгарах зүйл нь мөнгөн гуйвуулга хийхэд арилжааны шимтгэл нь маш бага юм. Жишээ нь: би гадаадад байгаа нэг найз руугаа 100 доллар шилжүүлье гэсэн чинь ханшны зөрүү, банкны шимтгэл гээд бараг 30-40$ -г нь банкинд өгөөд дуусчихан. Хэрвээ тэр найз маань биткойн хадгалах түрийвчтэй бол би шууд хэдхэн секундын дотор хамгийн бага шимтгэлээр (ойролцоогоор 5-9$) найз руугаа дэлхийн аль ч өнцөгт байсан шилжүүлэх боломжтой юм.

БИТКОЙН ХААНААС ТӨРДӨГ ВЭ?

Биткойн-г хүмүүс маш хүнд математикийн бодлого бодож олборлодог (англиар mining) юм. Гэхдээ тэр бодлогыг ганц бодоод биткойн бий болох юм биш. Биткойнийг олборлоход хүчин чадал ихтэй компьютер болон сэрүүн нөхцөл хэрэгтэй юм. Энгийн бид бүгдийн хэрэглэдэг компьютер хэрэглэвэл нэг биткойн гаргах гэж магадгүй нэгээс илүү жил зарцуулах юм. Одоогийн байдлаар нийт 21 сая биткойн олборлогдох ёстойгоос 16 сая биткойн олборлосон байгаа, 2140 он гэхэд сүүлийн биткойн-г олборлох юм.

Биткойны тухайн систем нь 4 жил тутамд биткойн олборлолтыг 50% аар багасгаж байхаар алгоритм нь бичигдсэн учраас сүүлийн 5 сая биткойныг 2140-2150 онд олборлож дуусна гэсэн таамаг бий. Гэхдээ 21 сая ширхэг нь яаж дэлхийн хүн болгонд хүрэх юм, эсвэл Монголчууд авч амжихгүй юм байна гэж та бодож магадгүй, эсвэл нэг ширхэг нь $4000 даваад явчихсан юм байна гэж бодож байвал та түр хүлээж байгаарай. 1 биткойныг 100 сая ширхэгт хувааж болно. Задаргаа биткойныг Сатоши гэж нэрлэнэ. Тэгэхлээр, та 10$ -ч биткойн авах боломжтой юм. Ганц асуудал нь та шимтгэл их төлнө тэр нь бараг 10$ болно гэсэн үг юм.

Биткойн нь блокчэйн (blockchain technology) технологи дээр суурилсан юм.

Тэгэхлээр блокчэйн технологи маань хэрхэн ажилладаг вэ 

Хэн нэгэн арилжаанд орохыг хүснэ. Арилжаанд орох хүсэлтийг P2P (peer-to peer) компьютерийн сүлжээнд илгээнэ. P2P гэдэг маань биткойн олборлодог бүх хүмүүс нэг сүлжээ дээр байдаг юм. Сүлжээ маань компьютероос бүрддэг тэр компьютерийг nodes өөрөөр хэлбэл сүлжээ хооронд огтлолцдог зангилаа гэж хэлж болох юм. Зангилаа нь арилжааг бүртгэж, арилжааг хүчин төгөлдөр болгодог.
Батлагдсан арилжааг бусад явагдаж байгаа арилжаатай нийлүүлэн шинэ мэдээллийн блок үүсгэнэ.
Шинэ үүссэн блок маань блокчэйн (гинжин хэлхээ) дээр нэмэгдсэнээр үүрдийн баримт хэлбэрээр үлддэг юм.
Үүний дараа таны худалдан авалт батлагдана.

Хэрхэн худалдаж авах вэ?

Та юуны түрүүнд Bitcoin wallet буюу түрийвч нээх ёстой. Нээхэд та coinbase, xapo, blockchain.com г.м. сайтууд дээр нээж болно, эсвэл Google дээр Bitcoin wallet гэж хайж болно. Энэ нь яагаад хэрэгтэй вэ гэхлээр, та биткойн худалдаж авахын тулд биткойноо хадгалах савтай байх ёстой. Таны Bitcoin wallet тустай нэг хаягтай байх ёстой, та биткойн худалдаж авахдаа тэр хаягаа өгнө.
Bitcoin wallet нээхэд та иргэний үнэмлэхний 2 талын зургийг сэлфиний хамт явуулах ёстой байдаг. Мөн гэрийн хаягийг баталгаажуулсан баримт байна. Түрийвчтэй болсны дараа xapo.com, coinmama.com, cex.io гэх мэт сайтуудаас биткойн худалдаж авч болно. Бага мөнгөнд авна гэвэл CEX.IO –г ашиглаж болно. 

Эх үүсвэр: Seruuleg.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!