Смарт шийдэл

Зургийн камерын энгийн 3 тохиргоог сурсан тохиолдолд таны бүтээлч авьяас гайхалтай гэрэл зургийг урлах болно

Гэрэл зураг авч эхэлж байгаа зурагчдад Full Auto буюу бүрэн автомат тохиргоо нь илүү хэрэглэхэд хялбар байдаг. Эхэн үедээ дажгүй болоод л байдаг боловч зураг нэлээдгүй авч, камераа гартаа оруулаад ирэхээр энэ тохиргоо нь хязгаарлагдмал болж ирдэг.

Хөрөг зураг авахад илүү өөр түвшний тохиргоо шаардлагатай болдог. Хөрөг зураг авч эхэлж буй бол танд Program Mode, Shutter Priority, Aperture Priority зэрэг тохиргоонуудаа анхаарч эхлэх хэрэгтэй.

Program Mode

Program Mode (Камер дээрх P тохиргоо) өрцний хурдыг автоматаар тааруулж, харин ISO буюу гэрлээ янз бүрийн нөхцөлд өөрийн хүссэнээр тохируулах боломж олгодог. ISO тохиргоог 100 буюу нэлээд бага дээр тохируулах нь илүү маш тод гэрэлтэй, тунгалаг орчинд зураг авахад тохиромжтой байдаг. Харин ISO 3200 болон түүнээс дээш тавих нь гэрэл муутай, шуугиантай гарч буй тохиолдолд ашигладаг. Энэ нь зургийн чанарыг арай илүү өсгөдөг.

Full Auto тохиргоо буюу бүрэн автомат тохиргоон дээр зураг авч сурсныхаа дараа энэ тохиргоо руу шат ахин орох нь зөв. Үүн дээр маш сайн тоглолт хийхийн тулд шөнийн зураг болон гэрэл багатай оффис, битүү орчин зэрэгт өөрийн мэдрэмжээр тохируулан зураг авах нь суралцах нэг хөшүүрэг болдог.

Shutter Priority mode

Shutter Priority (Камер дээр “TV” дүрсээр илэрхийлэгдэнэ) тохиргоо нь ISO гэрэл болоод өрцний хурдыг аль альныг нь өөрөө тохируулж болдог. Энэхүү тохиргоог ашигласнаар хөдөлгөөнтэй объектыг тод авах уу, бүдэг авах уу гэх зэрэг гараас тохиргоо өгч болдог.

Aperture Priority Mode

Aperture буюу (камер дээрх тэмдэглэгээ ‘AV’ байна) тохиргоо нь линзний сенсороор орж ирэх гэрлийн хэмжээ, линзний хэмжээг өргөтгөж багасгах тохиргоо юм. Энэ тохиргоог сайн хийснээр харах хамгийн том ялгаа нь гэрэл зурагт гарах агаар, фон, фокус, гарах талбайн хэмжээ зэрэг байх болно. Ихэнхдээ тухайн гэрэл зурагтаа тухайлсан нэг объект дээр үзэгчдийн анхаарлыг татахыг хүсч буй бол ашигладаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!