Юмсын интернет

IP камер болон аналог камерын ялгаа

Аналоги камерын хувьд үйлдвэрлэлээс шахагдаж байгаа хуучин шийдэл бөгөөд одоогийн байдлаар IP буюу тоон системийн камерын үйлдвэрлэл, нийлүүлэлт голлох байр суурийг эзлэж байна.IP камер хэрэглэгчийн бүхий л хэрэгцээг нэг дор шийдэж өгдөгөөрөө давуу талтай

IP болон аналоги камерын ялгаа

Уламжлалт аналог камер:

– IP камераас өмнө зохион бүтээгдсэн (90-оны дундуур)
– Өртөг хямд.
– Мэдээлэл аналог хэлбэрээр дамжина (сарнилттай дамжина).
– Дүрсний чанар сайн биш.
– Суурилуулалт хялбар, үйлчилгээний өртөг бага.
– Зөвхөн бичигч төхөөрөмжийн хамт ажиллана.
– Зайнаас хянах боломжгүй.

IP камер:

– Аналог камерын дараа зохион бүтээгдсэн.
Дэвшилтэт тоон технологид суурилагдсан.
– Мэдээлэл тоон хэлбэрээр дамжина (ямар ч сарнилтгүйгээр хол зайд дамжина).
– Дүрсний чанар маш сайн.
– Суурилуулт, үйлчилгээ нь тусгай мэдлэг шаардана.
– Бичигч төхөөрөмжгүйгээр бие даан ажиллах чадвартай.
– Зайнаас хянах боломжтой.
– Мэдээлэл дамжуулахад утасгүй буюу Wi-fi технологи ашиглах боломжтой.
– Тусгай зориулалтаар үйлдвэрлэдэг загварууд нь Царай таних, Биеийн хөдөлгөөн таних буюу Behavior анализ хийнэ, Машины дугаар бүртгэх, Дулаан мэдрэх зэрэг үйлдлийг хийх боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!