Юмсын интернет

Дрон буюу хүнгүй нисэх төхөөрөмжийн тухай

Сүүлийн 10 гаруй жилд үсрэнгүй хөгжсөн технологийн жишээ бол хүнгүй нисэх төхөөрөмжийн нэгэн төрөл болох “Дрон” гэдэгтэй хэн ч маргахгүй.

Дроныг бид саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол тус технологийн хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгджээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ болон дрон технологийн үр ашигтай байдал сайжирснаар дэлхийн улс орны төрийн болон бизнесийн байгууллагууд, энгийн хэрэглэгчдийн тус технологид оруулах хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна.

Дроныг анх мэйл хүргэх, зураг дарах зэргээр ашигладаг байсан бол өнөөдөр барилгын 3D зураг боловсруулах, онцгой байдал, гал унтраах, хөрсний бүтэц тодорхойлох, кино үйлдвэрлэл, дэд бүтцийн хяналт шалгалт, ашигт малтмалын хайгуул, хилийн хяналт гэх мэтчилэн маш олон салбарт төрөл бүрээр ашиглах боломжтой болжээ.

АНУ-ын байгууллагууд үйл ажиллагаандаа дроныг нэвтрүүлэх нь сүүлийн 2 жил 552 дахин өсжээ. Мөн АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд 2025 он гэхэд 20,000 дроныг жил бүр ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа ашиглах тооцооллыг гаргажээ.

Дроны үүсэл хөгжлийг харвал 1800 оноос гаралтай. Харин өнөөдөр аж үйлдвэрийн салбар бүрт ашиглагдаж буй дроны хөгжил нь 2009 оноос эхэлсэн. Үндсэндээ нийт 10 жилийн хугацаанд дрон технологи үсрэнгүй хөгжсөн байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд ашиглагдах үсрэнгүй технологи нь дрон технологи байх ёстой бөгөөд бүх салбар ашиглах боломжтой болсон. Түүнчлэн хүний амь нас эрсдэх аюултай ажиллагаанд хүртэл дроныг явуулах боломжтой болсон байна.

Дроныг ашигласнаар ой хээрийн түймрийн тархалтыг тогтоох, хүн хүчээ хувиарлах, удирдлагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадаж буй явдал юм. Өнөөдрийн байдлаар манай улсын онцгой байдлын газар 20 орчим дроныг ашиглаж байна. Хамгийн том давуу тал нь цаг хугацаа, хүн хүч хэмнэх явдал тул эрэн хайж, аврах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!