Мобайл

Android үйлдлийн системтэй ухаалаг гар утасны аюулгүй байдлыг хангах

Таны ухаалаг гар утас бол дижитал ертөнцийн түлхүүр юм. Та интернетээс хүссэн зүйлээ үзэх, хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, имэйл илгээх, төлбөрийн мэдээллээ гар утаснаасаа хялбархан удирдах зэрэг олон зүйлийг ухаалаг гар утаснаас хийх боломжтой. Гэвч эдгээр бүх үйлдлүүд зөвхөн нэг төхөөрөмжид агуулагдаж байгаа нь та банкны карт, цалин, бэлэн мөнгө, иргэний үнэмлэх, ажлын газрын баримт бичгүүдийг нэг цүнхэнд авч явж байгаагаас ялгаагүй зүйл гэдгийг тэр бүр авч үздэггүй мэт байдаг.

Хэрэв та ухаалаг гар утсандаа ямар нэгэн хамгаалалтыг хэрэгжүүлээгүй бол эдгээр бүх мэдээллээ өөр хүнд зүгээр хэлээд өгч байгаа гэсэн үг юм. Иймд бидний зүгээс та бүхэнд ухаалаг гар утасны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөмжийг хүргэж байна.

Андройд утасны аюулгүй байдлыг хангах нь:

  • Илүү найдвартай байхын тулд андройд гар утасныхаа дэлгэцийн түгжээг идэвхжүүлээрэй;
  • Андройд төхөөрөмжөө хэзээ ч битгий root хийгээрэй;
  • Зөвхөн албан ёсны Android Store-оос програм татаж авах;
  • Төхөөрөмжөө Google Android вирусны эсрэг програмаар шинэчлэх;
  • .APK өргөтгөлтэй файлуудыг шууд татаж авахгүй байх;
  • Үйлдлийн системийг тогтмол шинэчилж байх;
  • Имэйл, дансны нууц үгийг зааж өгөх боломжтой. Android Protector гэх мэт үнэгүй хамгаалагч програмыг ашиглах;
  • Хэрэглэгчийн мэдээллийг агуулсан Home дэлгэцээ өөрчлөх хэрэгтэй;
  • Аюулгүй байдлыг сайжруулахын тулд андройд төхөөрөмждөө шифрлэлтийг идэвхжүүлэх;
  • Өөр хүмүүс таны мэдээллийг үзэхээс урьдчилан сэргийлэхийн тулд AppLock ашиглан хувийн мэдээллийг агуулдаг аппликэйшн, файлуудаа түгжих;
  • Google Play-ээс програм суулгахаас өмнө шаардлагатай зөвшөөрлүүдийг уншиж, програмын бодит үйл ажилллагаатай нийцэж буй эсэхийг шалгаад тухайн програмд бусад хүмүүсийн өгсөн сэтгэгдэл, үнэлгээг унших;
  • Ухаалаг утсаа бусадтай хуваалцаж ашиглахдаа хэрэглэгч бүрийн нууцлалыг хамгаалахын тулд олон хаяг үүсгэх;
  • Андройд төхөөрөмж дээрээ GPS-г идэвхжүүлж, алдагдсан, эсхүл хулгайлагдсан үедээ хянах боломжтой болгох;
  • Lookout Mobile Security, ЗСХ Mobile Device Manage, эсхүл SeekDroid зэрэг гуравдагч програмуудыг ашиглан андройд төхөөрөмж дээрх нууц өгөгдлийг алдсан тохиолдолд сэргээх боломжтой.

Дараах тохиргоонуудыг өөрчлөх:

Visible Passwords– Гар утасруугаа нэвтрэх үед шаарддаг нууц үгийг дэлгэцэн дээр харуулахаас сэргийлэх хэрэгтэй. Хэрэв тантай ойрхон байгаа гуравдагч этгээд үүнийг харвал таны нууц үгийг тааварлах шаардагагүй мэдэх боломжтой юм.

Use Secure Credentials – Програм бүр дээр аюулгүй байдлын мэдээллийг агуулсан гэрчилгээ байдаг бөгөөд энэ чухал мэдээлэлрүү гуравдагч этгээд халдахаас сэргийлэх хэрэгтэй.

Wi-FI – Та Wi-FI-аа асаасан тохиолдолд Automation холболтоор тантай ойр байгаа сүлжээрүү холбогддог. Үүнийг хэрэгцээгүй тохиолдолд идэвхгүй болгох хэрэгтэй. Хэрвээ та өөрөө мэдээгүй байх үед олон нийт ашигладаг, нууцлалгүй сүлжээнд холбогдсон тохиолдолд таны бүх мэдээлэл алдагдах эрсдэлтэй юм.

  • Таны хувийн мэдээллийг шаардсан програмуудыг ашиглахгүй байх;
  • Android-д зориулсан ExpressVPV, VyprVPN гэх мэт VPN үйлчилгээнүүдээр дамжуулан интернетийн урсгалыг шифрлэх;
  • Аппликэйшн дээр харагддаг зар сурталчилгаануудыг хориглох;
  • Андройд мобайл төхөөрөмж дээрээ хоёр шаттай байталгаажуулалтыг идэвхжүүлэх;
  • Нууц үгийн оронд SmartLock автоматаар нэвтрэх фунцкийг идэвхгүй болгох;
  • Нууц үгээ найдвартай удирдахын тулд LastPаss зэрэг нууц үгийн менежерийн програмуудыг суулгаж ашиглах

Жич: Та дээр дурдсан онцлог шинж чанаруудыг

Setting-> Connections and Settings-> More-> Security замаар ихэнх Андройд төхөөрөмжүүдийн аюулгүй байдал хэсгээс олж болно.

Android хамгаалах хэрэглүүрүүд:

  • Kaspersky Mobile Antivirus
  • Avira Antivirus Security
  • Avast Antivirus
  • McAfee Mobile Security
  • Lookout Security & Antivirus
  • Sophos Mobile Security

 

 

 

Эх Сурвалж: icttraining.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!