Програм хангамж

Excel дээр Linked Picture ашиглах техник

Linked Picture гэдэг үгийг утгачилан орчуулбал Холбогдсон зураг гэж орчуулж болох юм. Энэ маань ямар учиртай юм бэ гэвэл Excel программын тухайн нэг муж, эсвэл графикыг өөр нэгэн байршилд зурган хэлбэрээр хуулах техник юм. Гэхдээ зүгээр ч нэг хуулахгүй үндсэн мэдээлэлтэй холбоотой байдлаар зургийг хуулж, тайлан мэдээнд харуулах зориулалттай техник юм. Энэ талаар та бүхэндээ жишээ ашиглан тайлбарлая.

Бидэнд A1:C5 мужид хүснэгтэн мэдээлэл өгөгдсөн байна. Энэхүү мэдээлэл Sheet1 нэртэй хуудсан агуулагдаж байгаа болно.

Энэ өгөгдсөн мэдээллийг зурган хэлбэрт оруулж, Sheet2 дээр харуулах шаардлага гарсан. Гэхдээ үндсэн мэдээлэл өөрчлөгдөхөд дагаад зурган мэдээллийн утгууд давхар өөрчлөгдөж байх ёстой. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо бичье.

  1. Нэн тэргүүнд бид A1:C5 мужийн утгыг Copy хийнэ. Өөрөөр хэлбэл мужийг сонгоод Ctrl+C коммандыг өгнө.
  2. Дараагийн алхамд Sheet2 хуудас руу ороод Linked Picture-ийг байрлуух нүдийг сонгоно. Манай жишээний хувьд D5 нүдийг сонгосон болно.
  3. Үүний дараагаар Home цэсний хамгийн зүүн гар талын комманд буюу Paste коммандны доош заасан сум дээр дарна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

4. Ингээд үүсэх цэснээс баруун доод булан буюу дээрх зурагт үзүүлсэн комманд дээр дарна. Үүний үр дүнд Sheet1 худсан дахь A1:C5 мужид агуулагдах хүснэгтэн мэдээлэл зурган хэлбэрт шилжиж, Sheet2 хуудасны D5 нүднээс эхлэлтэйгээр үүсэх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.


За ингээд бид Sheet1-ийн A1:C5 мужид холбогдсон Linked Picture үүсгэчихлээ. Одоо энэ Linked Picture хэрхэн ажиллаж байгааг шалгая.
Юуны өмнө Sheet1 хуудас руу орж, B2:B5 мужийн мэдээллийг дараах зурагт үзүүлсэн байдлаар өөрчлөе.


Тэгвэл одоо Sheet2 хуудсанд агуулагдах Linked Picture хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоё.


Зурган мэдээлэл дагаж өөрчлөгдсөн байгааг та бүхэн анзаарсан байх.

Linked Picture гэдэг маань ердөө л энэ дээ. Өөрөөр хэлбэл зураг, Excel хоёрыг өөр хооронд нь шууд холбож буй техник юм.

Linked Picture-ийн хэрэглээ:

Та бүхэн Linked Picture-ийг юунд, ямар тохиолдолд хэрэглэдэг талаар сонирхож байж магадгүй юм. Linked Picture-ийг ихэвчлэн Excel загварчлалд өргөн ашигладаг. Мөн тухайн хүснэгтэн мэдээллийг хэвлэх тохиолдолд форматын зөрүү, хэвлэх талбайд багтахгүй байх зэрэгт өгөгдсөн мэдээллийг Linked Picture болгоод шууд зурган хэлбэрээр нь хэвлэж болдог.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!