Програм хангамж

Лицензтэй програм хангамж гэж юу вэ?

Программ хангамж нь тухайн үйлдвэрлэгч байгууллага болон зохион бүтээгчдийн өмч бөгөөд уг програм хангамжийг ашиглах эрх хуулиар хамгаалагдсан байдаг. Microsoft -ын програм хангамжийн лиценз нь тухайн программыг ашиглах болон үйлчилгээ авах эрх болж өгдөг бөгөөд энэхүү лицензийг худалдан авснаар тухайн бүтээгдэхүүнийг ашиглах эрх үүсдэг. 

Албан ёсны лиценз ашиглахын давуу тал: 

  • Хууль ёсны хэрэглээ
  • Олон улсын стандартад нийцэж ажиллах
  • Мэдээллийн болон системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагаа
  • Үйлдвэрлэгчээр олгогдсон програмын бүх боломжууд
  • Бусад…

Software Licensing Basics for App Developers | Rebel


Юуг лицензжүүлэх вэ?

  • Үйлдлийн систем
  • Компьютерт ажиллаж буй програм хангамж
  • Серверийн програм
  • Серверт холбогдож буй хэрэглэгчид болон төхөөрөмж (CAL-Client Access License)

Лицензгүй програм хангамж ашиглах нь ямар эрсдэлтэй вэ?

Хуурамч програм хангамж ашиглах нь танд болон танай байгууллагад дараах ноцтой эрсдэлүүдийг дагуулдаг: техникийн, санхүүгийн, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөнөөс үүдэн иргэний эрхийн болон эрүүгийн хариуцлага хүлээх. Ихэнх  хулгайн програм хангамж хэрэглэгчид албан ёсны бус програм суулгасанаар зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчиж байгаагаа мэддэггүй бөгөөд ямар хор уршиг араасаа дагуулдаг талаар ойлголтгүй байдаг.

Та хулгайн програм хангамжийг гэрийн эсвэл ажлын хэрэгцээндээ ашиглаж байгаагаас үл хамаарч таныг эрсдэл хэзээд дагаж байдаг. Судалгаанаас үзхэд хуурамч програм хангамж хэрэглэчдийн 92% нь  өөрийн компьютерийг болон хувийн мэдээллээ ямар нэг хэмжээгээр эрсдэлд оруулж байна.

Түүнийг хуурамч програм хангамжаас хэрхэн ялгах вэ?

Өнөөдөр дэлхий нийтэд албан ёсны лицензтэй програм хангамж ашиглах сонирхолтой байгууллагын тоо улам бүр олширч байна (зураг1). Мэдээлллийн технологийн салбарын мэргэжилтнүүдээс эхлээд энгийн хэрэглэгч нар ч ажлын болон хувийн хэрэгцээндээ лицензтэй програм хангамжийг сонгодог болжээ.  Учир нь албан ёсны лицензтэй програм хангамж ашиглах нь компаний мэдээллийн сан болон хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын баталгаа болдог.

Software license agreements in India - iPleaders

Майкрософтын жинхэнэ програм хангамжийг хуурамчаас хэрхэн ялгах вэ?

Хуурамч програм хангамжийг нь үнэ хямд, буруу баглаа боодолтой, нэг дискэнд олон төрлийн програм байх, идэвхжүүлэх код нэхэхгүй байх,  дискэн дээр вирус илрэх, янз бүрийн рекламтай цонх гарч ирэх зэрэг түгэмэл шинж тэмдгүүдээс гадна дараах хоёр аргаар хялбархан таньж болно.

Үйлдвэрийн баталгааны наалт. Та Майкрософтын албан ёсны лицензтэй програм хангамжийг үйлдвэрлэгчийн нууцлалтай баталгааны наалтаар хуурамч бүтээгдэхүүнээс ялгах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ наалтгүйгээр та Майкрософтын бүтээгдэхүүнийг албан ёсоор ашиглах эргүй юм.

Лицензгүй програм хангамж  шинэчлэл /update/ хийдэггүй, зарим нэмэлт цэсүүд байдаггүй нь хамгийн том дутагдал юм. Тиймээс та програмаа бүрэн дүүрэн боломжоор нь ашиглаж чадахгүй, аливаа нэмэлт сайжруулалтыг компьютертээ суулгах боломжгүй болно гэсэн үг юм. Харин лицензтэй програм хангамжид энэ бүхэн нээлттэй байдаг. Та лицензгүй програм хэрэгсэлээс түүнээс үүдсэн гэмтэл, засварт их мөнгө зарцуулах болно.

Лицензтэй програм хэрэглэснээр компьютер засварлах, гацах, гэнэт унтрах, хийсэн файлуудаа алдах, файл эвдрэх асуудалгүй болно. Ийм зүйлүүд тохиолдсоноор мөнгөн дүнгээр тооцож гаргавал лицензтэй програм хангамж худалдаж авснаасаа хэд дахин илүү зардал гардгийг байгууллага, хувь хүмүүс мэддэггүй, тооцдоггүй. Мөн лицензтэй програм хэрэглэснээр мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалж, компьютерийг ашиглах хугацаа уртасгах боломжтой.

Та програм хангамж худалдан авах гэж байгаа бол анхаараарай!

Албан ёсны програм хангамж сонгох нь танд тулгарч буй асуудлыг хамгийн оновчтойгоор шийдэхээс гадна аюулгүй байдалдаа бүрэн итгэлтэй байж, хувийн мэдээллээ хамгаалах, эрэлттэй програмуудыг үнэгүй татаж ашиглах, програм хангамж үйлдвэрлэгчдээс тогтмол гаргадаг тусгай саналуудыг авах боломжийг олгодог. Хамгийн гол нь та албан ёсны бүтээгдэхүүн хэрэглэсэнээр өндөр ур чадвартай мэргэжилтгүүдийн туслалцаа, зөвлөгөөг хүссэн үедээ авах боломжтой.

Эх Сурвалж: itc.mnums.edu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!