Програм хангамж

ПРОГРАМ ХАНГАМЖ НЬ ПРОГРАМУУД ГЭЖ НЭРЛЭДЭГ ЯМАР НЭГЭН ҮЙЛДЛИЙГ ХИЙХ ЗААВРУУДЫН БҮРДЭЛ ЮМ | Tech-News.mn

Програм хангамж нь програмууд гэж нэрлэдэг ямар нэгэн үйлдлийг хийх заавруудын бүрдэл юм. Програмууд нь таны компьютерт өгсөн мэдээллийг компьютерийн ойлгодог хэл рүү хөрвүүлнэ.

Өөрөөр хэлбэл :

Програм хангамж гэдэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцлийг хангаж өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл өгөгдөл боловсруулахын тулд техник хангамж хэрхэн ажиллахыг удирдах зааврын цуглуулга юм.

Компьютерын програм хангамжийг:

  • Системийн(System software)
  • Хэрэглээний(Application software )
  • Драйвер програм(Driver install)
  • Мэргэжлийн(Photoshop, AutoCAD, MathCAD…)
  • Utility программ(ScanDisk, Kaspersky…) гэх мэт ангилж болно.
  1. Системийн програм хангамж нь техник хангамж болон программ хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютертэй харьцах боломж өгч байгаа системийн програм юм. Дэлхий дээр Windows, UNIX, Linux, Macintosh гэх мэт үйлдлийн системүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь Windows үйлдлийн систем юм.
  2. Хэрэглээний програм хангамж нь Хэрэглэгчийн тодорхой шаардлагуудад нийцсэн, компьютер дээр ажиллах боломжтой програмыг хэрэглээний програм гэнэ.  Эдгээрт Word, Excel, Media Player гэх мэт. .Жишээ нь: аж ахуйн нэгжийн сар , жилийн тайлан баланс гаргах санхүүгийн програм, текстэн мэдээлэл боловсруулах програм, мэдээллийн сангийн програм гэх мэт

Adobe CS3 багц

Хэрэглээний програмийг ерөнхийд нь 2 хувааж болно.
– Хэрэглэгчийн хэрэглээний програмууд
– Интернэт хэрэглээний програмууд

3. Драйвер програм нь үйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохиргоо хийхэд хэрэглэгдэнэ.

4. Мэргэжлийн програм нь хэрэглээний програмтай адил бөгөөд зориулалт нь тодорхой нэг зүйлд зориулагдсан. Жишээ нь: барилга, техникийн зураг зурах, химийн шинжилгээ гэх мэт.

Microsoft Office 2007 багц

5. Utility програм  нь техник хангамжийг ямар нэг хэлбэрээр  дэмжих, түүнийг засах, шалгах зэрэгт хэрэглэгдэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!