Зайнаас ажиллах

Зайнаас ажиллах технологийн шийдлийг хэрхэн сонгох вэ?

Бид дижитал шилжилт хэмээх нэн сонирхолтой хувьсал өөрчлөлтийн гэрч болсон сонирхолтой цаг үед амьдарч байна. Хүн төрөлхтөн 18-20-р зуунд механикжилт, масс үйлдвэрлэл, автоматжуулалт гэсэн гурван том аж үйлдвэрийн хувьсгалыг хийж, 21-р зууны эхэнд дижиталчлал, роботжилт хэмээх 4 дэх хувьсгалыг эхлүүлэв. Өөрчлөлт хувьсгалыг дагаад хүмүүсийн амьдрах хэв маяг, ажиллах орчин өдрөөс өдөрт өөрчлөгдөн илүү дата дээр үндэслэн шийдвэр гаргаж , хамгийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн зорилгодоо хүрэх үе шатуудыг хурдасгахыг эрмэлзэх боллоо. Цаг минут бүрд хөгжин шинэчлэгдэж буй технологиудаас бид байгууллагын соёл, үйл ажиллагаандаа нийцсэн орчин үеийн ухаалаг технологийг сонгож амжилттай нэвтрүүлэн гэдэг хамгаас чухал алхмуудын нэг билээ

Алсын зайнаас ажиллах технологийн шийдлийг сонгохдоо та ЮУГ? ХЭЗЭЭ? ХЭРХЭН? Гэсэн асуултуудын дагуу өөрийн байгууллагад тохирсон зөв шийдлийг сонгоорой хэмээн зөвлөж байна.

ЮУГ?Байгууллагын салшгүй нэгэн хэсэг бол мэдээж ХҮН буюу ажилтан. Иймд хамгийн түрүүнд хүнээсээ эхлэн шаардлагаа тодорхойлох хэрэгтэй. Дараах байдлаар ажлын байрын үүрэг болон түүнд туслах технологийг холбон шаардлагаа тодорхойлж үзээрэй.

 ХЭЗЭЭ? : Хэзээ ямар ажлаас эхлэн технологийн шийдлийг нэвтрүүлж эхлэх вэ?

Хамгийн чухал ажлаа хийх нь үндсэн бизнест өгөх хамгийн том өгөөж бөгөөд тэдгээрийг хэрхэн хурдан чанартай хийхээ төлөвлөн шаардлагатай байгаа шийдэл дээрээ хуваарилах нь чухал

Хэрхэн хуваах:

Өндөр өгөөж – хамгийн эхэнд

Өндөр өгөөж, амархан хийх ажил

Дунд болон хэцүү ажил дээр илүү төлөвлөлт шаардах. Судалгаа, шинжилгээ бусад хүмүүс оролцуулах гэх мэт.

ХЭРХЭН? Ажлын байртай уялдуулан технологийн шаардлага гарган өндөр өгөөжтэй байгууллагын процессын зураглалаа та харсан бол ямар ажлын байртай хүн байгууллагын ямар процесст ямар технологийн шийдлээр ажиллах хэрэгтэйг төлөвлөөрэй. Ингэхдээ мэдээж шаардлагад нийцэж буй технологийн шийдлийг судлан сонгох нь зүйтэй.

Эх Сурвалж: Mogulss

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!