Зайнаас ажиллах

Гэрээсээ ажиллах 5 давуу тал | Tech-News.mn

Корона вирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор эдийн засгийн маш том алдагдлыг дагуулж байна. Учир нь байгууллагын үйл ажиллагаа нь өөрсдөөс нь гадна маш олон хүчин зүйлсээс хамааралтай байдаг. Тухайн хамаарч буй хүчин зүйлсээс аль нэг нь доголдох үед байгууллагын үйл ажиллагаа ч дагаад доголдох өндөр эрсдэлтэй. МҮХАҮТ-с явуулсан судалгаанд энэхүү шинэ төрлийн вирус нь бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлж байна гэсэн үр дүн гарсан.

Мэдээж хэрэг энэхүү сөрөг нөлөөллийг бага түвшинд барих ганц арга бол гэрээсээ ажиллах хэв маяг билээ. Тийм ч учраас Дэлхий нийт энэхүү чиг хандлагыг дэлгэрүүлээд байгаа бөгөөд Монголд ч байгууллагууд гэрээсээ ажлаа хийж байна. Энэхүү чиг хандлагыг зөвхөн одоо үүсээд байгаа нөхцөл байдалд бус цаашдаа ч өөрсдийн ажиллах хэв маягаа болгон ажиллах нь хэрхэн үр дүнтэй талаар танилцуулъя.

1. Гэрээсээ ажиллах нь ажилтнуудын бүтээмж, гүйцэтгэлд эерэг нөлөөтэй

Энгийнээр бодоод үзэхэд л ажилтнууд тань өглөө босохоос эхлээд ажилдаа явахдаа, ажлаасаа гэр рүүгээ явах хүртлээ дунджаар 30–120 минутыг зарцуулдаг. Түүнчлэн зарим ажилтнуудын хувьд ажлын байрны тав тух, орчин нөхцөл, дуу чимээ зэргээс хамаараад сатаарах, гүйцэтгэлд нөлөөлдөг. (гэр бол магадгүй хүний хамгийн тав тухай газар юм.) Түүнчлэн магадгүй ажилтны хувьд төвлөрөн ажиллах боломж хамгийн өндөр газар юм. Owl Labs болон TINYPulse-н “State of Remote Work” тайланд Remote-р ажиллахад гарах ач холбогдлыг тивээр нь хуваан авч үзсэн бөгөөд хамгийн нийтлэг ач холбогдол нь бүтээмж, төвлөрлийг нэмэгдүүлдэг гэж гарсан.

2. Технологийн талаар ур чадвар, мэдлэг нэмэгдэнэ.

Магадгүй on-site буюу оффис дээрээ ажилладаг ажилтнуудын хувьд зарим хэсэг нь байгууллагын хүрээн ашиглагдаж байгаа шинэ программ, систем, технологиудыг сурахаас төвөгшөөдөг, хойшлуулдаг. Хэрвээ танай байгууллагын хувьд Remote арга барилаар ажиллах нь тухайн ажилтнуудаа хурдан хугацаанд сурах, дадах боломжийг олгож байгаа буюу нэг талаасаа Дижитал компани, Дижитал ажилтнуудыг бэлтгэж буй хэлбэр билээ. Remote арга барилаар ажиллах нь цор ганц технологийн компанийн хувьд боломжтой гэдэг нь өрөөсгөл бөгөөд хэрвээ танай байгууллагын хувьд үйл ажиллагаа, процессоо технологийн тусламжтай хялбарчилж чадаж байгаа бол үйл ажиллагааны чиглэл, салбар хамаарахгүй боломжтой юм. Доорх зурагт Remote-р ажилладаг салбаруудыг тив тус бүрээр нь харуулав.

3. Зөв технологи, шийдлээ олох нь зөв дадлыг ажилтнуудад олгоно.

Remote-р ажиллах боломжийг танд технологи, шийдэл олгоно. Танай байгууллага зөв шийдлээ олж ажилласнаар байгууллагын маш олон давуу талыг авч ирэх бөгөөд хамгийн том давуу тал бол зөв дадлыг ажилтнуудад олгох бөгөөд энэ байгууллагын соёлд маш эерэг нөлөөлөл үзүүлэх болно. Учир нь Remote-р ажиллах нь ажилтны хувьд интернэт, клауд орчинд ажиллах шаардлагыг тавина. Ажилтан ажлаа хэрхэн үр дүнтэй хурдан хийх, баримт бичиг файлаа хэрхэн зөв цэгцтэй хадгалж, интернэтийг ажилдаа үр дүнтэйгээр ашиглах, онлайн орчинд мэдээллээ аюулгүй хадгалж сурах зэрэг маш олон эерэг дадал зуршлыг олгох болно.

Санал болгох шийдэлMicrosoft Office 365 — Оффисын хэрэглээний программууд болон клауд сервер OneDrive, байгууллагын дотоод интранэт Sharepoint, дотоод чат болон хурал хийх боломжтой Teams, дотоод мэдээллийн Yammer, ажлын гүйцэтгэлээ оруулах, үнэлүүлэх таск менежмент Planner

4. Ажилтны хариуцлага нэмэгдэж, байгууллагын зардал багасна.

Хамгийн том давуу тал бол мэдээж байгууллагын оффисын урсгал зардал болон бусад холбогдох зардлууд багасаж өөр бусад зүйлсдээ хөрөнгө оруулах боломж олгоно. /Мэдээж таны remote болох анхны хөрөнгө оруулалт чамгүй их гарч магадгүй / Мөн нөгөө талаас ажилтны хоол, унаа гэх мэт өдөр тутмын зардлууд хэмнэгдэнэ. Даатгалын салбар Дэлхийд алдартай компани бол Aetna Remote office-н арга барилын тусламжтай 78 сая долларыг жил бүр хэмнэсэн туршлага байна.

Ажилтны хариуцлагын хувьд ажилтан ажил дээрээ байхаас илүү гэртээ ажиллах нь тухайн ажилтны цагийн менежмент хувийн сахилга бат, хариуцлагыг нэмэх давуу талтай юм.

5. Эрүүл ажилтан

Энэ давуу талыг магадгүй бид одоогийн нөхцөл байдалд илүү мэдэж байна. Учир нь ажилтан өглөө ажилдаа ирэхээс явах хүртэл олон хүмүүстэй харилцах, олон газраар явах, нийтийн унаанд зорчих гэх мэт амьсгалын зам, бохирдлоос үүсэх өвчний эрсдэлээс сэргийлэхээс гадна стресс, цусны даралт ихсэх гэм мэт эрсдэлээс сэргийлнэ. FlexJobs — с гаргасан судалгаанд уян хатан, Remote-р ажиллах нь эрүүл хооллож, дасгал хийх гэх мэт эрүүл байна гэж судалгаанд оролцогчдын 77% нь хариулсан байна. Мөн 88% нь оффист ажиллахаас бага стресст орж байна гэсэн байна.

Эх үүсвэр: Цэнгэл Ганбаатар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!