Зайнаас ажиллах
Google Classroom ашиглан зайн сургалт зохион байгуулах тухай

Google Classroom нь сургуулийн үйл ажиллагааг үүлэн технологид нэвтрүүлж цахим хэлбэрээр хялбаршуулах зорилготой Google-ийн үйлчилгээнүүдийн нэгдэл сургалтын платформ юм.
- Classroom бол сургалтанд зориулсан ашгийн бус веб үйлчилгээ
- Google-ийн боловсролын хаягтай хэн ч гэсэн үнэгүй ашиглах боломжтой.
- Classroom нь багш нартай хамтран ажиллаж тэдний цагийг хэмнэхэд туслах үүрэгтэй, ангиудын зохион байгуулалтыг хангах, сурагчидтайгаа харилцаа холбоогоо сайжруулахад зориулан загварчлагдсан бүтэцтэй.
Google Classroom-н давуу тал:
- Хялбар бүтэцтэй: Багш нар анги үүсгэж, үүсгэсэн ангидаа сурагч болон хамтрагч багш нарыг урьж болно. Ангийн урсгалд(Stream) дээрх хүмүүс нь даалгавар, зарлал болон асуултуудыг бусадтайгаа хуваалцдаг.
- Цаг хугацаа болон цаас хэмнэнэ: Багш нар үүсгэсэн ангидаа даалгавар өгж түүний талаар санал бодлоо хуваалцах үйлдлүүд нь бүгд нэг дор байхаар бүтэцлэгдсэн.
- Илүү сайн зохион байгуулалттай: Сурагчид даалгавараа ажлын хуудас, ангийн урсгалаас эсвэл ангийн календар дотроос харж болно.
- Харилцаа холбоо болон эргэх холбоог сайжруулсан: Багш нар даалгавар үүсгэж, мэдэгдэл илгээх болон нүд ирэмх зуур ангид санал хураалт явуулж болно. Сурагчид бие биетэйгээ нөөцийг хуваалцаж ангийн урсгалаар эсвэл и-мэйлээр харилцаж болно. Багш нар хэн нь ажлаа заасан хугацаанд нь хийж чадсан, хэн нь дуусаагүй байгааг шууд харж чадна.
- Цуг ашиглах аппликэйшн: Classroom Google Docs, Calendar, Gmail, Drive болон Form-той цуг ажилладаг.
Боломжийн үнэ өртөг, аюулгүй байдал: Classroom нь ямар ч үнэ төлбөргүй, ямар ч зар сурталчилгааг агуулдаггүй мөн хэзээ ч таны хийсэн ажил болон хувийн мэдээллийг ашигладаггүй гэх мэт…
Дэмждэг интернет хөтөч болон төхөөрөмж:
- Chrome, Firefox, Internet Explorer эсвэл Safari
- Android, IOS application
Ta Classroom-ийг ашиглан юу хийж болох вэ?
Багш нар
- Анги үүсгэнэ, үүсгэсэн ангидаа даалгавар өгч сурлагын дүнг үүсгэх ба удирдана6
- Сурагчдад бодит хугацаанд зөвлөгөө өгнө.
Сурагч
- Төлөвлөгөөнд тусгагдсан сургалтын төлөвлгөөг дагана.
- И-мейлээр эсвэл ангийн урсгалаар дамжуулан нөөцийг бие биепээ харилцан хуваалцана.
- Өгөгдсөн даалгаврыг хийх
- Санал бодлоо солилцох, дүнгийн мэдээллээ харах
Эцэг эх
- Сурагчдын хийсэн ажлын хураангуй мэдээллийг и-мейлээр авна. Энэ хураангуй и-мейлд хийгээгүй ажил болон ангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл агуулагдана.
Тайлбар: Эцэг эхчүүд Classroom-д шууд бүртгүүлж чадахгүй. Тэд и-мейлийн хураангуйг авахдаа өөр бүртгэлтэй хаягаар авна.
Администратор
- Домайнд бүртгэлтэй байгаа бүх ангийн мэдээлэл харах, шинээр үүсгэх , эсвэл усгах
- Ангиас багш болон сурагчдыг хасах, нэмэх
- Ангийн бүх ажлыг харах