Их өгөгдөл & Аналитик

ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГИЙН ЯЛГАА, МӨН ЧАНАР, ТЭДГЭЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ | Tech-News.mn

Бид нарт өгөгдөл, мэдээлэл, мэдлэгт дүн шинжилгээ хийх ур чадвар тун хэрэгтэй.
Түүхий, боловсруулагдаагүй мэдлэг өөрөө тухайн хүн, байгууллага, нийгэмд маш том хор хөнөөлтэй байдаг. Зарим тохиолдолд хүмүүс мэдээлэлд дүн шинжилгээ, боловсруулалт хийхгүйгээр агшин зуурт шийдвэр гаргаж, хариу үйлдэл үзүүлдэг. Мэдээж алдаа гаргах магадлал бараг 100 хувь.
Ядаж л цаг хугацаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүйн сөрөг төсөөлөл, бухимдал, стресс танд үүснэ. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэж ардын сайхан үг байдаг.
Бидний зарим нь өгөгдөлд үндэслээд л шийдвэр гаргаад байдаг. Харин үүний оронд мэдлэг, мэдээлэл, өгөгдлийн ялгааг сайтар ялган, мэдлэгийн менежмент хийх үйл явцад суралцах хэрэгтэй.
ӨГӨГДӨЛ гэж юу вэ?
Энэ бол Нийгэмд түгээгдсэн, таны оюун санаа бодлыг тань хөвсөлзүүлсэн, байгууллагын түвшинд бол системд хадгалагдаж байгаа боловсруулаагүй баримт, зураг, бичлэг юм.
Өгөгдөл заавал боловсруулалт шаардлагатай.
МЭДЭЭЛЭЛ гэж юу вэ?
Энэ бол нарийн боловсруулсан, эмх цэгцтэй, ойлгомжтой ӨГӨГДӨЛ юм. Өөрөөр хэлбэл хадгалах, хандах боломжтой боловсруулагдсан өгөгдлүүд
МЭДЛЭГ гэж юу вэ?
Энэ бол асуудлын шийдвэрлэх, арга ухааныг олох нарийн дэс дараалалтай МЭДЭЭЛЭЛ юм. Мөн чанар нь бид оюун ухаанаа цэнэглэх, шинэ санаачлага гарах, оновчтой шийдвэр гаргалт, сайжруулалтанд ашиглах юм.
Жишээ болгон байгууллагын түвшний мэдлэгийн менежментийн үйл явцыг харуулав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!