Их өгөгдөл & Аналитик

ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ЯАГААД ДАТАНД СУУРИЛСАН БАЙГУУЛЛАГА БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? | Tech-News.mn

Байгууллагын менежерүүд өөрийн мэдрэмж, зөн совин, олж авсан туршлагадаа тулгуурлан бүхий л шийдвэрээ гаргадаг байсан цаг саяхан. Хэн илүү мэдрэмжтэй, мэдлэгтэй, туршлагатай нь бизнесийн талбарт илүү сайн үр дүн үзүүлдэг байв. Сул тал нь гэвэл тэр мэдрэмж, туршлагатай мундаг менежерүүд компаниа орхивол асуудал үүснэ. Өнөө цагт дижитал шилжилт өрнөснөөр он удаан жил явж ирсэн энэ уламжлалт арга барил өрсөлдөх чадваргүй болж эхлэв. Учир нь байгууллагын шийдвэр гаргах үйл явцын гол цөм нь туршлага, мэдрэмж биш, харин дата болж хувирсан юм.

Өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааны үр дүнд төрөл бүрийн дата үүсэж байдаг, тэр дата-аа ангилан боловсруулж, дүгнэлт хийхэд шаардлагатай дашбоардуудтай болсноор одоо яг юу болоод байна, цаашид юу хийвэл, ямар арга хэмжээ авбал дээр вэ, ялгаатай нөхцөл, хувилбаруудыг яаж хурдан туршиж, хурдан алдаж онох вэ, гэх зэрэг шийдвэрүүдийг гаргах боломжуудыг нээж өгдөг.

Өнөө үед зах зээл эзлэх тулаанд CRM нэвтрүүлсэн компаниуд нь зөн совин, мэдрэмждээ итгэгсдээс улам хол тасарч байгаа тухай олон судалгааны үр дүнгүүд гарсаар байна. Amazon, Netflix, Domino’s Pizza гэх мэт компаниуд чухам л CRM-ийнхээ стратегийнхаа хүчээр өөр өөрийн салбартаа дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниуд болж чадсаныг та бүхэн бэлхнээ мэдэх биз ээ.

5 Ways Data Analytics Is Transforming Business Models | by Hemang Rindani | DataDrivenInvestor

CRM гэж юу вэ?

“McKinsey Global Institute-ийн судалгааны тайланд дурдсанаар CRM нэвтрүүлсэн компаниуд шинэ харилцагч татахдаа бусдаас 23 дахин их, харилцагчдаа тогтоон барих тал дээр 6 дахин их, бусдаас илүү ашиг орлоготой ажиллах тал дээр 19 дахин их боломжтой болдог гэжээ.”

Орчин үед хүний нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх дундаж хугацаа 8-хан секунд болжээ; энэ цаг үеийн ажилтнуудын 80% нь хаанаас ч хамаагүй ажлаа хийхийг хүсдэг болов; дэлхий дээрх нийт дата-ны 90% нь сүүлийн хоёрхон жилд үүсэж бий болсон байх юм; тэрбум гаруй хүний хувийн нууц мэдээлэл нийтэд ил болсон нь аюулын харанга дэлдэж байна.

Тэгвэл CRM-тэй болох үндсэн шалтгаанууд болон үүсэх давуу талуудын талаар дурдъя:

  • Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, урагшаа харж, тэмүүлж яваа компаниуд бүгд CRM-тэй болж байна.
  • Хурдан, өөртөө итгэлтэй шийдвэр гаргах боломжтой болно. Учир нь өөрийн тань мэдрэмж зөв эсвэл буруу байсныг дата хэлж өгч чадна.
  • Дата-нд суурилж зөв таамаглал бүхий шийдвэр гаргаснаар зардлын хувьд илүү хэмнэлттэй ажиллах болно. Мэдрэмж, туршлагадаа найдан алдаатай шийдвэрүүд гаргасэн жишээ олон бий.
  • Илүү хурдтай зах зээлд болон харилцагчиддаа хариу үзүүлэх боломж олгоно.
  • Харилцагчийн сэтгэл ханамж, зан төлөв, хандлага, борлуулалт, дотоод үйл ажиллагааны бүхий л үйл явц, мөн шинэ болон алдсан боломжуудаа цаг тухайд нь мэдэх боломжтой.

Дататай холбоотой зарим сонирхолтой тоо баримтуудыг дурдъя. Орчин үед хүний нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх дундаж хугацаа 8-хан секунд болжээ; энэ цаг үеийн ажилтнуудын 80% нь хаанаас ч хамаагүй ажлаа хийхийг хүсдэг болов; дэлхий дээрх нийт дата-ны 90% нь сүүлийн хоёрхон жилд үүсэж бий болсон байх юм.

5 Ways to Help Protect Your Company's Data | Travelers Insurance

Орчин үеийн ажилтнууд тохь тухтай оффисын орчин гэхээсээ илүү орон зай, цаг хугацаанаас үл хамааран хаанаас ч хамаагүй ажлаа төвөггүй хийх технологийн таатай орчныг илүү их хардаг, сонирхдог болжээ. Өөрөөр хэлбэл шаардлагатай цаг үед ажлынхаа системүүдэд хаанаас ч хамаагүй холбогдон мэдээлэлд хандан, дата оруулах, харах, засах үйлдлүүд хийн, бусад хүмүүстэй онлайнаар идэвхтэй харилцаа үүсгэж, цаг алдалгүй ажлаа гүйцэтгэх, шийдвэр гаргах боломжийг байгууллагууд олгох шаардлагатай болсон байна. Үүнийг орчин үеийн ажлын байрны үндсэн шаардлага гэж хэлж болно.

Харилцагчдынхаа зан төлөв, нийтлэг болон онцлог шаардлагуудыг маш сайн ойлгож мэдэхгүйгээр бизнес хийх бараг боломжгүй болж байна, учир нь харилцагчид маш их мэдээлэлтэй, мэдлэгтэй болсон. CRM ашиглахаас өөр аргагүй болж байна.

Гол зорилго нь бизнесийн бүхий л үйл ажиллагаагаа автоматжуулж, дижитал болгосноор дата цуглуулсанаар ирээдүйд бусад компаниудаас илүү давуу талыг олж авна.

Эх Сурвалж: Dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!