Хэрэглээний програм

EXCEL ПРОГРАММ ДЭЭР BULLET ХИЙХ АРГАЧЛАЛ | Tech-News.mn

MS Word программ дээр албан бичиг боловсруулж байхад хэд хэдэн зүйлийг тоочих шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл урдаа цэг тавиад л өгүүлбэрээ бичнэ. Тэгээд ахиад шинэ мөрнөөс цэг тавиад өгүүлбэрээ бичнэ. Та бүгд ойлгож байгаа биз дээ. Жишээгээр үзүүлье.

  • Монгол
  • Орос
  • Хятад
  • Солонгос
  • Япон
  • Америка

гэх мэтчлэн … Урд талын тэмдэглэгээг юугаар ч хийж болно. Үүнийг бид MS Word программ дээр хялбархаан хийдэг. Үүнийг хийдэг тусдаа хэрэгсэлүүрүүд MS Word программд байдаг. Харин энэ тэмдэглэгээг MS Excel программ дээр хэрхэн хийх талаар бодлоо. Үнэндээ MS Excel программд үүнийг хийдэг хэрэгсэл ч байдаггүй юм байна. Гэхдээ байж магадгүй. Мэддэг хүмүүс байвал хэлээрэй. Би л хувьдаа олж хараагүй.

Харин нэг аргыг олсон. Бид MS Excel программ дээр дээрх тэмдэглэгээг оруулахын тулд MS Excel программын Format Cells-с Custom Format коммандыг ашиглана. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.

Дээрх мэдээллийг доорх хэлбэрт оруулая.

Үүний тулд бид өмнө нь нийтэлсэн нэгэн нийтлэлийг саная. Перцентийг (%) сумаар илэрхийлэх техник энэ нийтлэлд сум гэсэн тэмдэглэгээг INSERT хуудаснаас хэрхэн оруулж байгааг хараарай.

  1. Бид үүнтэй адилаар • тэмдэглэгээг MS Excel программын C1 нүдэнд оруулсан.
  2. Үүний дараагаар A1:A10 мужийг сонгож, хулганы буруу талын товчийг дарж, Format Cells цонхыг нээнэ.
  3. Format Cells цонхны Custom хэсгийг сонгож, Custom хэсгийн Type нүдэнд • тэмдэгийг мөн @ гэсэн тэмдэгүүдийг доорх зурагт үзүүлсний дагуу оруулна.

Ингээд OK коммандыг өгөхөд сонгогдсон муж дээр Bullets орж ирэх болно.

Эх Сурвалж: Excel.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!