Их өгөгдөл & Аналитик

ДАТА БИЗНЕСТ ЯМАР ҮР ӨГӨӨЖ ӨГДӨГ ВЭ? | Tech-News.mn

Технологи хурдтай хөгжиж, бизнесүүд ухаалаг болох тусам дата байгууллагын өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй болсоор байна. Хэрхэн технологийн дэвшлийг ашиглан хэрэгтэй датагаа цуглуулж, хэрхэн дүн шинжилгээ хийж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа чадвараас зах зээл дээрх өрсөлдөх чадвар шууд хамаарч байна.

Бид өнгөрсөн цаг хугацааны нөхцөл байдлыг эргээд харахад сайхан байдаг, мэдрэмжүүдийг авч шийдвэр гаргах боломжууд бас төрдөг. Гэхдээ тухайн өнгөрсөн цаг хугацааны хором мөч бүрд үүссэн нөхцөл байдлыг бид шууд харж чаддаггүй. Тодорхой хэмжээний дата цуглуулж, түүн дээрээ дүн шинжилгээ хийснээр бодит байдлыг дүгнэж чадна.

Датаны бизнес өгөх 3 төрлийн нууцлагдмал үр ашиг байдаг.

  1. Descriptive буюу тухайн зүйлийн тайлбарыг өгч чаддаг дата.
  2. Predictive буюу таамаглал хийх боломж. Өнгөрсөн үеийн дата дээр суурилан ирээдүйг таамаглах боломжийг бий болгодог.
  3. Дата нь өөрөө тухайн компанийхаа үйл ажиллагаанд зөвлөгөө үзүүлэх шинж чанартай байдаг.

Технологи хурдтай хөгжиж, бизнесүүд ухаалаг болох тусам дата байгууллагын өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй болсоор байна. Хэрхэн технологийн дэвшлийг ашиглан хэрэгтэй датагаа цуглуулж, хэрхэн дүн шинжилгээ хийж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа чадвараас зах зээл дээрх өрсөлдөх чадвар шууд хамаарч байна.

Үүнээс харахад бизнесийн хувьд дата бол үнэ цэнэтэй хөрөнгө болж байгаа бөгөөд бизнесийн салбар, байгууллагын том жижгээс хамааралгүй бүх байгууллага датагаа цуглуулах, үүний тулд дата стратегиа тодорхойлох шаардлагатай болох нь харагдаж байна.

Дата бол шинэ үеийн газрын тос. Дата бидэнд төсөөлж байгаагүй боломжуудыг хэдхэн жилийн дотор бий болгосон. Цаашид нь бизнесийн салбарт дата менежмент, дата шинжилгээний ач холбогдол өссөөр байх болно. Датаг стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө гэж үзэж, дата менежмент, анализ, стратегиа хөгжүүлж чадсан компаниуд датанд суурилсан шинэ ертөнцөд амжилт олж чадна.

Эх Сурвалж: dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!