Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

MEME БУЮУ МИМ ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn

Орчин үеийн залуус мим буюу хошин байдлаар бодит амьдралыг буулгасан зураг, бичлэг багтаасан контент бүтээн хөгжилддөг болсон. Мим нь инээдтэй эсхүл гунигтай, бүр ямар ч утгагүй байх ч боломжтой ба зөвхөн тодорхой хэдэн хүн ойлгох хошигнол, ганц хийсэн бүтээгч нь өөрөө ойлгох хошигнол ч байж болох юм.

Тэгвэл мим хаанаас хэрхэн үүсэж, хэрхэн дэлхий ертөнцөөр нэг тархаж, 21 дүгээр зууны эхний хорин жилийн дотор ингэтлээ олширсон юм бол?

Грекийн mimema буюу “дууриах” гэсэн утгатай үгнээс анх товчлон нэвтрүүлж, MEME буюу мим гэж хэрэглэсээр иржээ. 

Уг нэр томьёог анх Английн хувьслын биологич Ричард Доукинс “Амиа хичээсэн ген” хэмээх бүтээлдээ нэвтрүүлсэн байна. 

Мим ихэнхдээ цаг үеийн байдлаар хувьсан өөрчлөгдөж байдаг ба олон нийтийн анхаарал чиглэсэн асуудлуудыг хөндөн хошигнож эсвэл эмгэнэл илэрхийлж, зарим үед бүр эсэргүүцэл ч үзүүлж болдог юм.

Ихэнх өсвөр насныхан, идэр үеийн залуус улс төр, нийгмийн эсрэг байр сууриа мимээр илэрхийлэх нь нийтлэг болсон.

 Мөн зарим масс харанхуй бараан сэдвийг хошигнон хөндөх нь нийгмийн байр байдлыг шүүмжлэн хандаж байгаа ч нөгөө талаараа мим хэт харанхуй бараан болох тусмаа олон нийтийн дунд маргаан үүсгэж байх сөрөг талтай.

Эх сурвалж: iVoice.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!