Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

ГРАФИК ДИЗАЙН ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn

Ихэнх хүмүүс график дизайнер яг юу хийдэг талаар төдийлөн сайн ойлголттой байдаггүй.
Байгууллагын лого хийдэг үү? Фотошоп дээр зураг янзалдаг уу? Сэтгүүлийн эх хийдэг үү?
Мэдээж бүгдийг нь хийдэг. Гэхдээ эдгээр нь график дизайны зөвхөн нэгээхэн хэсэг л юм.
Та эргэн тойрноо харвал график дизайн хаа сайгүй байгааг олж харах болно. Өглөөний ундны овьёосны хайрцагнаас эхлүүлээд таны унших дуртай ном, сэтгүүл болон бүхий л брэндүүдийн дүр төрх бүхий сурталчилгааны материалууд, танай байгууллагын лого, нэрийн хуудас, вэб хуудас гэх мэт.
ГРАФИК ДИЗАЙН НЬ зураг дүрслэл, өнгө, хэлбэр дүрс, үгээр ашиглан үзэл санаа, мэдээлэл дамжуулдаг харааны харилцааны (visual communication) урлаг юм. Өөрөөр хэлбэл график дизайн нь үзэл санаа, oйлголтын талаарх харааны харилцаа холбоо юм.
ГРАФИК ДИЗАЙНЫ ЧИГЛЭЛҮҮД
График дизайны чиглэл бүр нь тодорхой ур чадвар, дизайны арга техникийг шаарддаг.
Зарим график дизайнерууд нэг чиглэлдээ (жишээлбэл, лого дизайн) мэргэшсэн байдаг бол зарим нь ойролцоо чиглэлүүд дээр (маркетингийн дизайн, хэвлэлийн дизайн гэх мэт ) ажилладаг.
График дизайны аль чиглэлээр сонгон суралцах, ямар дизайнертай хамтран ажиллахад тань тус дөхөм болох үүднээс график дизайны чиглэлүүдийг танилцуулж байна.
What Is Brand Identity and How to Create Your Own
1. Брэнд айдэнтити дизайн/Лого, брэнд айдэнтити дизайнер
• Лого
• Брэндийн дүр төрх
2. Маркетинг, зар сурталчилгааны дизайн /Маркетингийн дизайнер
• Маркетингийн сурталчилгаан бүх төрлийн материалууд
3. Хэвлэлийн дизайн /Хэвлэлийн дизайнер
• Ном, сэтгүүл
• Захидал
• Жилийн тайлан
• Сонин
• Каталог
4. Сав баглаа, боодлын дизайн/ Сав баглаа, боодлын дизайнер
5. Хөдөлгөөнт график дизайн/ Хөдөлгөөнт график дизайнер
• Видео реклам/тоглоом
• Презентэшн
• Хөдөлгөөнт баннер/GIF
• Видео хичээл
• Трейлэр
How to Get Started In UX/UI Design | by Belinda | theuxblog.com
6. UI/UX, Bэб дизайн / UI/UX, вэб дизайнер
• Вэб дизайн
• Тоглоомын интерфейс
• Апп дизайн
7. Орчны график дизайн / Орчны график дизайнер (манай оронд энэ чиглэлийн ажлуудыг маркетингийн дизайнерууд ихэвчлэн хийдэг)
• Бүх төрлийн самбарууд (гадаа/дотор)
• Эвент, хурлын талбайн дизайн
• Ажлын байрны дүр төрх
• Нийтийн тээврийн тэмдэгт
• Жижиглэнгийн худалдааны интерьерт зориулсан графикууд
8. Иллустрэшн, график арт/ Иллустрэшн зураач
• Футболкны дизайн
• Төрөл бүрийн хээ
• Комик ном
• Номны хавтас
• Зурагтай ном
• Инфографик
• Техникийн иллустрэшн
• Концепт арт
Эх Сурвалж: Design Day

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!