Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй

АРГА ХЭМЖЭЭ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ | Tech-News.mn

Бид арга хэмжээг ЭВЭНТ гэдгээр нь илүү мэддэг байх.
ХУВЬ ХҮМҮҮС өөрийн мэдлэг чадвар, бараа бүтээгдэхүүнээ, БАЙГУУЛЛАГА, КОМПАНИУД үйл ажиллагаа, брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээ зэргээ олон нийтэд сурталчилах, танилцуулах, мэдлэг, мэдээллээ хуваалцах зорилгоор зохион байгуулж байгаа ҮЙЛ АЖИЛЛАГАА сүүлийн үед сошиал орчинд /Фейсбүүк/ түгээмэл болсон.
Миний хувьд фейсбүүк пейжны эвэнт хэрэгслийг ашиглан сургалтаа зохион байгуулдаг бөгөөд СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ТУЛД ЗАЙЛШГҮЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСЭЭС туршлагаа хуваалцая.
Юун түрүүн та зохион байгуулах гэж байгаа арга хэмжээгээ маш сайн төлөвлөх хэрэгтэй бөгөөд ЯАГААД ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНД ХҮМҮҮС ИРЭХ ЁСТОЙ ВЭ, ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГЭЭР ТЭД ЯМАР ҮР АШИГ, ҮНЭ ЦЭНИЙГ ХҮРТЭХ ВЭ. МИНИЙ БОЛОН БИД БҮХНИЙ ӨГЧ ЧАДАХ ЗҮЙЛС ЮУ ВЭ?
НАДАД ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ҮНЭ ЦЭНИЙГ НЬ ӨГЧ, АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГЧ ЧАДАХ УР ЧАДВАР, ТУРШЛАГА БАЙГАА ЮУ гэсэн асуултуудад хариулаарай.
Мэдээж энэ асуултанд хариулсны дараа ТЭДГЭЭР ӨГЧ ЧАДАХ ҮНЭ ЦЭНЭЭ ТОВЧ БӨГӨӨД ТОДОРХОЙ ҮГ, ӨГҮҮЛБЭРЭЭР ТОДОРХОЙЛНО. МӨН тэдгээрээ товч, ойлгомжтой илэрхийлсэн зурган контентийг бэлтгэж байршуулна.
Тэгээд л ЭВЭНТЭЭ зарлана. Мэдээж бүртгэл чухал. Хүмүүс хялбар, шуурхай байдлаар бүртгүүлэхийг хүсдэг. Зарим томоохон арга хэмжээнүүд GOOGLE Docs -р бүртгэлээ хийдэг.
Мөн асууж тодруулж байгаа хүмүүст маш сайн тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй
Пейж дээр зарлаж байгаа арга хэмжээний хувьд хэрхэн зохион байгуулагдах талаар дэлгэрэнгүй ЛАЙВ, Видео бичлэг оруулах, агуулгуудаас товч дурдах, хэлэлцүүлэг өрнүүлэх, аль эсвэл ТУСДАА мэдээллийн ПЕЙЖ эсвэл ГРУПП ҮҮСГЭН мэдээлэл байршуулах замаар хүмүүсийг хөтлөх аргыг хэрэглэж болно.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨРЛҮҮД байдаг
1. Work shop, seminar, training, conference
2. Бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, нээлт
3. Pop up shop, Expo, Show
4. Сонирхол, хобби нэг хүмүүсийн уулзалт
5. Онлайн сургалт, вэбинар гм олон төрөл байна
АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ НЬ:
1. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд таниулах, сурталчилах, борлуулалтаа өсгөх
2. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах
3. Харилцаа хүрээгээ тэлэх
4. Шинэ мэдлэг мэдээлэл түгээх
5. Салбар, цэг, showroom-н нээлт гм
ТУХАЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ӨМНӨ БИД ЗААВАЛ төлөвлөгөө гарган, арга хэмжээтэй холбоотой хөтөлбөрөө боловсруулах шаардлагатай. Үүнд:
– Уг арга хэмжээ зохион байгуулах зорилго
– Шаардлагатай төсөв
– Зохион байгуулах баг
– Арга хэмжээнии хамрах хүрээ /хэдийд, хаана, хэн хамрагдах/
– Ач холбогдол, үр дүн
-Шаардлагатай төсөв
-Маркетинг, сурталчилгаа /бүртгэл, мэдээлэл байршуулах сувгууд, сурталчилгааны мэдээллүүд, идэвхижүүлэлт гм/
Эх Сурвалж: Цэндийн Одонтуяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!