Технологийн тайлбар толь

UI болон UX тухай | Tech-News.mn

КОНТЕНТ ДИЗАЙН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА, ХЭРЭГЛЭГЧИД ХАРАГДАХ БАЙДАЛ ХООРОНДЫН ТӨСТЭЙ БОЛОН ЯЛГААТАЙ ТАЛ НЬ ЮУ БАЙНА ВЭ?
Хэрэглэгчийн туршлага байхгүй, хэрэглэгчид харагдах байдал нь ямар нэгэн утга санаа, бодол, сэтгэмжгүй бүтээгдсэн амьгүй зүйл мэт. Хэрэглэгчид харагдах байдал байхгүй, хэрэглэгчийн туршлага нь хашлага байхгүй замаар туучих автозамын хөдөлгөөн мэт.
САЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХЭРЭГЛЭГЧДЭД ХАРАГДАХ БАЙДАЛД ҮНДЭСЛЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ. Өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд харагдах байдал нь хэрэглэгчийн туршлагын нэг хэсэг. Энэ 2 нь хоёулаа зах зээлд бүтээгдэхүүнийг амжилттай байршуулах гол үндэс нь болдог.
USER EXPERIENCE DESIGN (UX) буюу ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хэрэглэгч хоорондын харилцан хамаарлыг бүрэн хангах таатай, ашиглахад хялбар боломж болон хэрэглээг хангах үйл явц юм. Тухайлбал: ТВ үзэхэд контентийн чанар, ТВ-н байршил, тавилгын зохицол, сэтгэл санааны төлөв байдал гээд тоймгүй олон зүйл нөлөөлнө. Энэ бол хэрэглэгчийн туршлага.
USER INTERFACE DESIGN (UI) буюу ХЭРЭГЛЭГЧИД ХАРАГДАХ БАЙДАЛ нь хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээтэй харилцаа холбоо тогтоох, хандах нь илүү харах мэдрэх, мэдрэмж талаасаа. Тухайлбал: Хүн төхөөрөмж хоорондын харилцаагаар бүтээгдэхүүн, үйлчилгээний бүхий л боломжит мэдээлэл, давуу тал, хэрэглээг мэдрүүлэх шаардлага СОШИАЛ СУВГУУД дээр байршуулж буй компани, бизнес эрхлэгчидийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх танилцуулга БЭЛТГЭХЭЭС харагддаг. ХЭРЭГЛЭГЧИД ОЙЛГОМЖТОЙ /Үг үсэг, дүрсийн харьцаа, өнгө, фонт, хэмжээ гм/ байвал хэрэглэгч харилцаа холбоо тогтоох худалдан авалт хийхэд ШУУД нөлөөлөх боломжтой.
Хэт нуршуу үг хэллэг, тохиромжгүй зураг, дүрс зэрэг бизнесийнхээ стратеги, брэндтэй уялдуулаагүй постер, видео контент бэлтгэхээс өмнө хэрэглэгчийн туршлага болон хэрэглэгчид харагдах байдалд анхаарал хандуулах шаардлагатай юм шиг санагддаг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!